Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.

Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө.

Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Огноо:

,

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Тэд Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан сумын иргэдтэй уулзсан юм.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, зүүн бүс нутгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх шийдэл, Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотойг дурдаад гурван аймгийг салангиад байдлаар бус бүс нутгийн хэмжээнд том бодлогоор хөгжүүлэх боломжууд, энэ хүрээнд Дорнод аймагт хийж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг танилцуулав.

Чулуунхороот суманд зүүн бүсийн хилийн “0” тоот багана болон Эрээнцав боомт байрладаг. 100 гаруй мянган га нутагт Монгол дагуурын дарцан цаазат газар, нэн ховор шувууд, эртний хэрэгсүүрүүд байдаг. Иймд МАН-ын хөтөлбөрт тусгасан түүхэн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалын хүрээнд тус сумыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх заалт тусгагдсан.

Орон нутгийн иргэд  Ерөнхий сайдыг цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа боомтын сэргэлтийг санаачлан эхлүүлсэн нь зоригтой, зөв зүйтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа. Энэ талаар УБТЗ-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Батбадар “Баянтүмэн тасаг 85 жилийн түүхтэй. Эрээнцав-Баянтүмэн өртөө 238 км гол замыг хариуцан урсгал засвар, их засвар хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаснаар Эрээнцав боомтоор экспорт, импортын тээврийн ажлыг зохион байгуулдаг. Таван өртөө, гурван зөрлөгтэй. Босоо чиглэлийн төмөр замтай холбогдохын тулд иж бүрнээр нь хүччүүлж засах шаардлагатай. УБТЗН-ээс ТЭЗҮ боловсруулж хүргүүлсэн” гээд босоо тэнхлэгийн төмөр замтай холбогдож, боомтын үйл ажиллагаа өргөжсөнөөр иргэдийн аж амьдралд цаашлаад улс орон, аймаг, сумды хөгжилд өндөр ач холбогдолтойг хэлэв.

Манлайбаатар Дамдинсүрэнгийн төрсөн нутаг Гурванзагал сумын хувьд буриад, барга, халх, дөрвөд зэрэг олон ястан амьдардаг онцлогтой. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман айлын орон сууц, 250 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад орсон байна. Мөн аймаг, орон нутгийн санхүүжилтээр сургуулийн дотуур байр, эмнэлгийн засвар хийгдэж байна. Цаашид бүсийн хөгжлийн дагуу мал аж ахуйд түшиглэж хөгжих боломжтой. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 10 хоршоо байгуулагдсан. Үүнээс дөрөв нь 200-400 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Чойбалсан суманд хилийн Хавирга боомт байрладаг. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй бөгөөд зудын улмаас 33 мянган толгой мал хорогджээ. Иймд иргэд, малчид нэгдэж малынхаа таваарлаг байдлыг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэх, малын хашаа хорооны стандарт, өвс тэжээл бэлтгэх, хоёрдогч түүхий эд боловсруулах чиглэлээр найман хоршоо байгуулжээ. Одоогийн байдлаар 17-57 хүнтэй хоёр хоршоо 360-510 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Дорнод аймгийн Сэргэлэн сумыг Хонгирад аймгийн нутаг, Бөртэ хатны төрхөм нутаг хэмээн түүхчид тодорхойлдог аж. Манжийн дарлалын эсрэг цогтой тэмцэгч, Гүнсаваа баатрын бэхлэлт, Чингисийн хэрмэн зам, Сэнжит хад, Сэргэлэн Хараат зэрэг түүхэн газруудтай. Иймд “Монголын нууц товчоо”-ны газруудыг мөнхлөх, дэд бүтцээр холбох, жуулчдыг татах маршрутад хамруулах боломжтой. Түүх соёлоо хадгалж, таниулан сурталчлах замаар хөгжих нь маш зөв шийдэл гэдгийг нутгийн ахмадууд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-ын багийнхан хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулж байгаад дээрх сумдын иргэд талархалтай хандаж байлаа. МАН нэгдсэн бодлоготой, хэрэгжүүлэхэд бэлэн төлөвлөгөөтэй сайн ажиллаж байгааг тодотгоод Ерөнхий сайдаа багаар нь сонгохоо илэрхийлж байв.

Ялангуяа сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж, хөгжлийн тушаа болсон олон зүйлийг өөрчлөхийн төлөө идэвхтэй ажиллаж буй Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн ажлын үр дүнг үзэж, үр өгөөжийг хүртэхийн төлөө нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ Дорнод аймгийн иргэд илэрхийлж байв. Тиймээс Ерөнхий сайдын манлайлал дор МАН-аас нэр дэвшигчид багаараа гар нийлэн ажиллаж, зүүн бүсээ хөгжүүлж чадна хэмээн үзэж байна.

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан  Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сумдаар орж, Монгол Ардын намаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид, хоршоологчдод мэдээлэл өгч, тэдний  сонирхсон асуултад хариулсан юм. 

Энэ үеэр тэрбээр малчдын амьдралаас урган гарсан  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тусгайлсан байгууллага байгуулахаар төлөвлөснийг ч дуулгаж байсан билээ. Энэ удаад тэрбээр Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тус аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаатай  айл өрх олонтой учраас Д.Амарбаясгалангийн зохион  байгуулж, манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр энэ талаар цөөнгүй асуулт, хариултыг өрнүүлсэн юм. 

Завхан аймагт өнөөдрийн байдлаар 274 хоршоо шинээр байгуулагдсан бол 2658  малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Үүний үр дүнд  нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад очжээ. Завхан аймгийн иргэдийн хувьд авлига, хулгайтай тэмцэхэд манлайлан оролцож буй МАН-ын залуу дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг  шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж,  мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон бодлогоо цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэхийг захиад  баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй ”Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Завхан аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн  Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй км урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дууссан билээ. Өнөөдрийн байдлаар Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр тусган, ажил үргэлжилж байгаа бол Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна. Мөн  Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендер, сонгон шалгаруулалт зарлагдсан, Улиастай сумын 3000 шоо куб метр бүрэн автомат Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 298, Арцсуурь боомт-Сонгино чиглэлийн босоо тэнхлэгийн 156 км авто замыг тус бүр тавих бол  Баруун босоо төмөр зам Завханы Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 129 км  төмөр замыг барихаар тусгаад байна. Түүнчлэн Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгаан станц барихын зэрэгцээ Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуруу, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар тусгаад байна.     

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө

Огноо:

,

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Х.Нямбаатар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Нийслэл дэх Төрийн Аудитын газарт хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Х.Нямбаатар:

-Манай нам 2024 оны Аймаг, Нийслэл, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон аудитын байгууллагын хуулиудад заасан шаардлагад нийцүүлж мөрийн хөтөлбөрөө боловсруулан хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байна. Манай мөрийн хөтөлбөр үндсэн 5 бүлэгтэй, өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг ослын эрсдийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтыг дэвшүүллээ. Ялангуяа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, эдийн засгийн тооцооллуудыг мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган удаан хугацаанд судалж багцаллаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд сая орсон өөрчлөлтийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд, өртөг тооцож болдог үйлчилгээний төрлүүд дээр бүхий л боломжуудыг ашиглан хотын эдийн засгийг тэлэх бодлого баримталсан байгаа гэж танилцууллаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ14 минутын өмнө

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа бага...

Тод мэдээ17 минутын өмнө

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завх...

Тод мэдээ20 минутын өмнө

Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос орон нутгийн сонгуулийн мөри...

Тод мэдээ2024/06/21

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас...

Тод мэдээ2024/06/21

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Тод мэдээ2024/06/21

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Тод мэдээ2024/06/21

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Тод мэдээ2024/06/21

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй б...

Тод мэдээ2024/06/21

Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн даргыг хүлээн авч уулзл...

Тод мэдээ2024/06/21

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Тод мэдээ2024/06/21

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс ...

Тод мэдээ2024/06/21

Ерөнхий сайдыг багаар нь дугуйлж, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ гэв

Тод мэдээ2024/06/21

“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай ...

Тод мэдээ2024/06/21

Хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, авлига, хулгайтай тэмцэж байгааг...

Тод мэдээ2024/06/21

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс ...

Тод мэдээ2024/06/21

Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөрөө “Daisy” форматаар бол...

Тод мэдээ2024/06/21

Авлигын эсрэг үгүй гэж хэлэхийн төлөө Монгол Ардын намыг багаар нь д...

Тод мэдээ2024/06/21

Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Өнөөдөр2024/06/21

Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна

Өнөөдөр2024/06/21

Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүснэ

Өнөөдөр2024/06/21

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/06/20

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд...

Тод мэдээ2024/06/20

Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Орхончууд дэмжиж байн...

Тод мэдээ2024/06/20

Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ...

Өнөөдөр2024/06/20

Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулав

Тод мэдээ2024/06/20

Ерөнхий сайдын багийнхан зүүн бүсийг хөгжүүлэх шийдлээ танилцуулж ба...

Тод мэдээ2024/06/20

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь...

Өнөөдөр2024/06/20

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/06/19

Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-...

Тод мэдээ2024/06/19

Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна

Санал болгох