Тод мэдээ
"Тунгалаг тамир" роман франц хэл дээр хэвлэгдлээ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байна.
XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олны хүртээл болгон, албан ёсоор худалдаалж эхэллээ. "Тунгалаг тамир" романыг Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн орчуулсан бөгөөд тэрбээр өдгөө Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ.
Мөн түүнчлэн өнгөрсөн жил “Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум" зохион байгуулж, франц хэлээр Парист хэвлэгдсэн “Жентаюу” Монголын уран зохиолын антологи, хятад хэлээр “Монголын яруу найраг”, казак хэлээр хэвлэгдсэн “Монголын яруу найраг”, Испанийн Мадрид хотноо хэвлэгдсэн “Хил хязгааргүй яруу найраг” Монгол-Испанийн яруу найраг антологиуд танилцуулагдсан.
Монгол Улсын Соёлын яам БНХАУ-ын Хэвлэн нийтлэлийн Хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах ажил эхэлсэн бөгөөд эхний сонгодог 5 бүтээл орчуулагдахаар сонгогдон бэлтгэл хангаж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2025/03/19
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт бол...
-
Тод мэдээ2021/01/14
ЗГ: Алтанбулаг боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацааг ...
-
Өнөөдөр2024/06/12
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Өнөөдөр2020/04/27
УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана