Хэн юу хэлэв...
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна
СЭТГҮҮЛЧДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
2018.2.26-04.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан бүх гишүүдтэй уулзах санал хүсэлтийг сонсох, их хурлын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго, зорилтоо танилцуулах, салбар зөвлөлийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгаар тойрч ажиллав.




2018.3.30. "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэтгүүл зүй судлаачдын IV симпозиум болж салбарын талаар мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

.jpeg)
2018.04.16-19. МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн төлөөлөл, 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон “Орон нутгийн анхдугаар форум”-ыг зохион байгууллаа. Тус форумд орон нутгийн сэтгүүлчид, төвийн сэтгүүлчид, зохион байгуулагчид, ажлын алба болон сургагч багш нарын бүтэц бүрэлдэхүүнтэй нийт 170 хүн оролцсон юм. Мөн форумаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулах цогц сургалтад хамруулах, хоорондоо туршлага хуваалцах, орон нутгийн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж биелүүлэв.



2018.05.01. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт” болов.



2018.05.01. “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг хийлээ.


2018.05.02. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа.


2018.05.02. “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг 150 редакторын оролцоотойгоор зохион байгуулав.


2018.05.03. Монголын сэтгүүл зүйн салбарын 105 жилийн ойн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг 700 сэтгүүлчийг хамруулан зохион байгууллаа.
.jpg)
2018.06.03-04. Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчид, төлөөлөгч, сургагч багш нарыг оролцуулсан Зүүн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийлээ.


2018.06.08-09. Баян-Өлгий, Увс, Ховд, болон Говь-Алтай аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамруулсан Баруун бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийв.


2018.6.16-17. Дархан-уул, Хөвсгөл, Орхон Сэлэнгэ аймаг болон Налайх дүүргийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг оролцуулсан Төвийн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа.


2018.8.17-20. Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамруулсан Зүүн бүсийн урлаг, спортын наадмыг зохион байгуулав.


2018.9.21-24. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамарсан Төвийн бүсийн урлаг, спортын наадам боллоо.



2019.02.18. Мэдээллийн сайтын эрхлэгчид, сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж, цахим сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэв.
2019.03.06. "Сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь" сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

.jpg)
2019.04.20-22. МСНЭ "Орон нутгийн хэвлэл мэдээллийн II форум”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт өдрүүдэд зохион байгууллаа. Тус форумд 21 аймгийн 100 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцлоо. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, өрчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, сэтгүүл зүйн бичвэр түүнд тавигдах шаардлага, төрөл зүйлүүдийг хэлэлцсэн юм.


2019.05.02. “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран хоёрдахь удаагаа 200 редакторын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.


2019.05.03. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний II форумыг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр СТӨ-нд зохион байгууллаа.
2019.09.13. Монголын сайтын холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МСНЭ-тэй хамтран "Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт зохион байгууллаа.
.jpg)

СЭТГҮҮЛЧДИЙГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
2018.02.21. МСНЭ-ийн үе үеийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, ахмад сэтгүүлчид зэрэг 130 гаруй ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт хийв.
2018.03.06. Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн хурал боллоо. Тус хуралд ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилчид, МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм.
2018.03.06. “Эх сайхан монгол хэл” цахим хөдөлгөөний чэллэнж эхлүүлж сошиал орчинд найруулга зүйн хувьд алдаагүй зөв бичиж заншихыг уриалсныг үр дүнд уг хөдөлгөөнд 500 гаруй сэтгүүлч, 25 мянган иргэд нэгдсэн юм.
.jpg)
2018.03.21. Дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг тохиолдуулсан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулав.

2018.07.11. Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУСГЗ, Төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны 100 жилийн ойд зориулан босгосон Гэрэлт хөшөөний нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож үр ач, төрөл төрөгсөд, нутаг усны зон олонд нь хүндэтгэл үзүүллээ.

2018.09.26. “1000 сэтгүүлчийн орон сууц” хөтөлбөр, "Сэтгүүлч" ордон байгуулах төслийн нээлт, "Шинэ Гүрэн" орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.


2018.09.26 “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээгээ хүлээн авч, барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэж дуусаад байна.

2018.10.01. МСНЭ-ээс ахмадын баярыг тохиолдуулан ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.



.jpg)
2018.12.04. МСНЭ, МУИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


2018.12.09. “Ган үзэг 2018” оны тэргүүн наадмыг зохион байгуулав. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс сэтгүүлч мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, сэтгүүлзүйн бүтээлийн үнэлгээг өсгөх зорилгоор оны шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн бүтээлд мөнгөн шагнал дагалддаг болгох шийдвэр гаргаж, нийт шагналын сан 99 сая төгрөгийн шагналыг “Ган Үзэгтэн” сэтгүүлчдэдээ олголоо.

.jpg)

.jpg)
.jpg)

2019.02.09. Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МСНЭ салбарын 130 ахмадаа хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг гардууллаа.



2019.02.15. "Улаан Од" нэрээрээ уншигч түмэндээ хоногшсон "Соёмбо" сонины 95 жилийн ойд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулав.


2019.02.20. “1000 сэтгүүлчийн орон сууц” хөтөлбөрийн талаарх мэдээллийг, хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн редакцад хүргүүлж, нийт 100 сэтгүүлчийн материал ирснээс орон сууцад хамрагдах шалгуур хангасан 44 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын материалыг “Шинэ гарц” ХХК-д хүргүүлэв.
2019.03.06. Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн баярын хурлаар Ж.Цэвээний нэрэмжит Сэтгүүл зүйн салбарын дээд шагналаар хуучнаар "Улаан-Од" одоогийн “Соёмбо” сонины 100 настай ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаа, МСНЭ-ийн "Алтан өргөмжлөл"-өөр МУСГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, Д.Хасбазар, Ш.Батмөнх нар шагнагдлаа. Мөн МСНЭ, МОНЦАМЭ агентлагаас хамтран олгодог шилдэг мэдээний сурвалжлагчийн шагналыг сэтгүүлч М.Бүжинлхам, “TВ5” телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа нарт олгов.



2019.3.20. Дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг угтан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зарлав. Мөн нийгэмд хийж бүтээсэн сайн сайхан үйл хэрэг нь олонд хараахан танигдаагүй хувь хүн болон хамт олныг нээн илрүүлж "Гэгээн Үйлстэн” шагналыг олгов.

2019.03.22. МСНЭ-ийн дэргэд Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулагдав. МСНЭ-ийн Удирдах зѳвлѳлийн хуралдаанаас МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн даргаар Б.Чадраабалыг сонголоо.

2019.06.07. МСНЭ-ийн зүгээс Орхон аймгийн ахмад сэтгүүлч Янживын Чүлтэмийн “Тавтын захирал”, “Эзэн богд Чингисийн 108 сургаал”, “Туулсан замын гэгээн мөр” зэрэг номуудын хэвлэлтийг ивээн тэтгэв.
2019.09.01. Сэтгүүлчдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй, зарим нарийн мэргэжлийн шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
2019.09.05. МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, Бага хурлын гишүүн Д.Батчимэг нар Багануур дүүрэг дэх сэтгүүлчидтэй уулзаж МСНЭ-ийн Багануур дахь салбар зөвлөл албан ёсоор байгуулагдав.

2019.09.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарын эмчилгээний зардалд нэмэрлэхээр хувиасаа тус бүр хоёр сая төгрөг хандивлав.

2019.10.03. МСНЭ ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт залуу нас, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөсөн үе, үеийн ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хараат бус сэтгүүл зүйн чиглэлээр ахмадууд үнэтэй зөвлөгөө өглөө.




МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
2018.2.24. МСНЭ, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх асуудлаар уулзалт хийв.
.jpg)
.jpg)
2018.03.01. МСНЭ-ийн Ажлын албанд хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн орон тоо бий болгож, орон тооны өмгөөлөгч ажиллуулж эхэллээ.

2018.04.26. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан асуудлаар мэдэгдэл хийлээ.

2018.05.17-18. МСНЭ-ээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсэг байгуулахаар хуралдаж тус хурлаас нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
2018.05.23. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсгийн Хууль эрх зүйн дэд ажлын хэсгийн хуралдаан болов.
2018.05.28. МСНЭ-ийн Ажлын албаны байранд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов.
2018.05.30. Нийслэлийн Иргэний танхимд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нээлттэй хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн болон хуулийн салбарынхан “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдлын хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит хувилбарыг тодорхойлох” сэдвийг хөндлөө.



2018.07.31. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаатай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа.

2018.12.03. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Стандарт, хэмжил зүйн газраас “dorgio.mn” сэтгүүлч А.Баярмаад холбогдуулан гаргасан зөрчлийн хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлснээр уг зөрчил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.
2018.12.24. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж буй албан саналд гарын үсэг зурах ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнд боллоо.



2019.04.01. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэтгүүлч Д.Батбаярын ажилладаг “Newspress.mn” сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан Л.Чинбатын гомдлоор Зөрчлийн хэрэг үүсээд явж байна. Уг явдал дээр МСНЭ-ийн зүгээс сэтгүүлч Д.Батбаярт өмгөөллийн туслалцаа үзүүлсэн бөгөөд өдгөө хүртэл тус хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдэж байгаа юм.
2019.06.17. Орхон аймгийн хот тохижилтын газрын дарга Б.Оюунбаярын нэхэмжлэлтэй сэтгүүлч Б.Цэвэгмидэд холбогдох иргэний хэрэг үүссэнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Уг хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.
2019.09.18. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон zarig.mn мэдээллийн сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргаантай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хоёр талын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэн, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалав.



2019.09.20. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд МСНЭ-ээс урт хугацаанд өмгөөллийн туслалцаа үзүүлж ажиллав. Уг хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ.
.jpg)
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2020/12/08
БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2020/12/25
Хүнсний үйлдвэр, түгээлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хяналт шалгалт...
-
Үйл явдал2025/08/06
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/09/01
Автомашины зогсоолоос цогцос олджээ
