Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 16-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжиллээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн тус Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатар, гишүүдэд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарын нэрийг дэвшүүлсэн гээд Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, ирүүлсэн  гэв.

Мөн Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг томилсон. Байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэж байлаа.

Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцсэн гээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, тус зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарыг томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухай бүр дэмжсэн болно. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн  гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Мөнхсоёл гишүүн танилцуулгадаа онцлов.

Нэр дэвшигчид болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Соронзонболд, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Э.Батшугар, Г.Очирбат, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат, Б.Хэрлэн, М.Мандхай, П.Сайнзориг, Ч.Анар нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Монголбанк санхүүжилтийн бодлогыг хэрхэн дэмжиж ажиллах талаар лавлахад, нэр дэвшигч Н.Ууганбаатар, “Жижиг, дунд бизнесийг дэмжих нь мөнгөний бодлоготой холбоотой. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа мөнгөний бодлогоос салангид байх ёстой тул шууд нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Хяналтын зөвлөлөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж  хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр дижитал технологийг хяналтын чиг үүрэг, үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх талаар тодруулахад, нэр дэвшигч Г.Тэлмэн “Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхэлж буй 25 банк, болон банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдийн үндэсний төлбөрийн системд оролцдог болсон. Ингэснээр 24 цагийн турш үргэлжлэх зээл, төлбөр тооцооны үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Үүнийгээ дагаад тус банк хяналт шалгалтдаа боломжийн сайн технологиудыг ашигладаг. Гэхдээ банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс иргэд давхардуулж зээл авснаар эцэстээ өрийн дарамтад орж, төлж чадахгүйд хүрдэг тул Монголбанкнаас нэн яаралтай зээлийн мэдээллийн сангийн мэдээ нийлүүлэлтийг бодит горимд шилжүүлэх шаардлагатай байна” хэмээн хариулж байлаа. 

Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн хүмүүс ажиллахаар болж буйд амжилт хүсэхийн зэрэгцээ Монголбанкны Хяналтын зөвлөл чухал үүрэгтэй газар тул зөвд зөөлөн, бурууд хатуу байх төрийн хүний зарчмыг барьж ажиллах, цаашлаад төсөв болон төрийн мөнгөний бодлогыг холилдуулахгүй байх, банканд хураагдсан хөрөнгийг борлуулж, шилжүүлэх замаар Капитал банкны хохирогчид болох Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах асуудалд анхаарал тавьж, шуурхай  ажиллахыг хүсэв. Мөн Монголбанкы Хяналтын зөвлөл хараат бусаар ил тод, холбогдох зөвлөмжүүдээ хэрэгжүүлж ажиллахын тулд санаачилгатай, зоригтой ажиллахыг захиж байлаа.

Дараа нь санал хураалт явуулахад Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.2 хувь нь, тус зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Г.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь, Т.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь, У.Хосжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Д.Энхжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувь, Г.Эрдэнэбаярыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь тус тус дэмжлээ. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилуулахаар саналаа ирүүлсэн болон Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарын нэрийг дэвшүүлснийг дурдаад Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, тус Байнгын хороонд ирүүлсэн гэж байлаа.

Мөн Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу баталсан “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 08 дугаар тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэв.

Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуугаагүй бөгөөд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг П.Сайнзориг гишүүн онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн  Г.Лувсанжамц Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төлөвлөгөө, төсвийн үр дүнг зөв хэмжиж чадахгүй байгааг дурдаад Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр томилогдохоор нэрээ дэвшүүлсэн багийнханд зөв шалгуур үзүүлэлтийг хэзээнээс ашиглаж, олон улсад хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийхэд тодорхой бодлого, зорилт байгаа эсэхийг лавлаж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Аруинзаяа, Статистикийн тухай хуулиараа орон тооны бус зөвлөл байгуулах гэж буй учраас УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухааны академиас тус бүр хүнээ дэвшүүлж, иргэдийн төлөөллөөс хүмүүс оруулж ирж байгаа нь сайн хэрэг гээд Үндэсний статистикийн хороо нь мэргэжлийн байгууллага тул статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах, олон нийтэд таниулахад онцгойлон анхаарч, улмаар Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн салбар хоорондын уялдааг хангаж мэдээллийг боловсруулах, статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр түгээхэд анхаарч, хариуцлагатай ажиллахыг захиж байв.  

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр И.Батхүү томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь, Т.Гарамжүгдэрийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, А.Даваасүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь, Д.Мягмарцэрэнг томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 50.5 хувь, Д.Цолмонг томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, Г.Золбоог томилохыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь тус тус дэмжсэн.  

Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсох санал гаргалаа. Иймд “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, дарга, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найрууллагыг сонсов.  

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос зарчмын зөрүүтэй 1 санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос  төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч “Үндсэн хуулийн цэциин 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 57 дугаар тогтоолыг баталсан гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнийг Б.Заяабал гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар "Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан саналыг төсөлд нэмж тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  явуулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63  хувь нь дэмжлээ.

Хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай", Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай" албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална....” гэж өөрчлөн найруулсан. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тоггоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 тогтоолыг тус тус баталсан тул Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжив.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв.

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг”, 5 дугаар хавсралтаар "Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг” тус тус тогтоосон.

Монгол Улсын Их Хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална. ...” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тогтоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" 274 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоол, түүний 3, 4 дүгээр хавсралтад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 дугаар хавсралтыг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага үүссэн гэлээ.

Тогтоолын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” тогтоолын төслийг батлав

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулсан.

2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.

Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв.

Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав.

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Л.Соронзонболд гишүүн онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар дээрх тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Замира, Б.Заяабал, Г.Лувсанжамц, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.

Мөн Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үед гишүүдийн асуулт, санал, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, хууль зүйн дүгнэлтийн хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал, 2 найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан 3 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан гэв.

Түүнчлэн хуулийн төслийн нэршилд хот төлөвлөлтийг агуулгыг нэмэх, зорилго, зарчмыг тодруулах, суурь шинжтэй үндсэн зарчмыг эрэмбэлэн тусгах, Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн зохицуулалттай хуулийн төслийн зарим хэсгийг нийцүүлэх, хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд хотын удирдлагыг хэрэгжүүлэх Зөвлөл, Захирагчийг Засгийн газар томилох, чөлөөлөх зохицуулалтад өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан байгаа тул тухайн хуулиар зохицуулах, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгийн хэсгийг төслөөс хасах, хуулийн үйлчлэх хугацааг тухайн хотын оршин суугчийн тоо 10000-д хүрч хуулийн дагуу хотын Зөвлөл, Захирагч сонгогдох хүртэл хугацаанд үйлчлэх зэргийг хамарсан болно гэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан 58 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд ажлын хэсэг Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад нэмэлт оруулах, мөн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед боловсруулж, хэлэлцүүлэх талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнийг Л.Соронзонболд гишүүн онцолж байлаа.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол  бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой 9 дэх саналыг гүйцээн боловсруулах чиглэл авсан бол төслийн 8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалтыг хасаж, мөн зүйлд “байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, соёл, нутгийн иргэдийн ахуй амьдралд түшиглэсэн, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх”,“түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээлд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах” гэсэн 8.1.18, 8.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжив.

Мөн  төслийн 8 дугаар зүйлд “Хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жил, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар төлөвлөх бөгөөд оршин суугч болон аж ахуйн нэгжийн санал, барилгажилтын түвшин, хотын Зөвлөлийн олонхын шийдвэрийг үндэслэнэ” гэсэн 8.3 дахь хэсэг, төслийн 27 дугаар зүйлд “Хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.” гэсэн 27.5 дахь хэсэг тус тус нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.” гэсэн 28.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Мөн эл өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр бүтцийн шинжтэй засварыг хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь  нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

АТГ: Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийв.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрлээ.

Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланийн хамт орон нутаг дахь хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудалтай танилцаж байна.


Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан орон нутагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн явц болон тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдсэн болон хийгдэж буй ажилтай танилцлаа.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 онд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нярайн эрт илрүүлгийн төв байгуулсан, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулсан, бага насны хүүхдүүдийн дундах зүрхний олдмол гажгийг илрүүлэх зорилгоор анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг стрептококкын шинжилгээ авах тестээр хангасан, өсвөр насныхны дунд хүний папиллома вирусний эсрэг вакциныг нэвтрүүлсэн зэрэг ажлууд хийгджээ.


Цаашид ажлын хэсэг Ховд аймгийн Үенч суманд ажиллаж хилийн боомт, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хүүхэд хамгааллын үйлчилгээнд тулгамдаж буй асуудалтай танилцана.


АЖЛЫН АЛБА
 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болголоо. Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсэх болсон.

Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны халиа тошин үүссэн байршилд мөсөөр далан босгох, шуудуу татах, иргэдийн зорчих гарцыг нээх ажлыг хийж байгааг тус дүүргийн менежер Д.Баярсайхан хэллээ. Эдгээр халиа тошин үүссэн байршилд нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах, явганы хүн гарц гаргах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тухайн байршлуудад жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ жил нөхцөл байдал илүү хүндэрсэн учраас халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ5 цаг 48 минут

АТГ: Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв

Тод мэдээ5 цаг 58 минут

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд...

Тод мэдээ6 цаг 4 минут

Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлы...

Тод мэдээ6 цаг 7 минут

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar...

Тод мэдээ7 цаг 24 минут

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуула...

Тод мэдээ7 цаг 41 минут

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Өнөөдөр7 цаг 57 минут

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд ...

Өнөөдөр8 цаг 9 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнх...

Өнөөдөр8 цаг 19 минут

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/16

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй байршлууд

Тод мэдээ2025/01/16

Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ

Тод мэдээ2025/01/16

ТББХ: “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий ...

Тод мэдээ2025/01/16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хий...

Тод мэдээ2025/01/16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уул...

Өнөөдөр2025/01/16

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/01/16

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо болон ажлын хэсэг

Өнөөдөр2025/01/16

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/15

ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрл...

Өнөөдөр2025/01/15

Мөс цөмрөх аюулаас сэрэмжил!

Тод мэдээ2025/01/15

Чех дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна

Тод мэдээ2025/01/15

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд ...

Тод мэдээ2025/01/15

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөл...

Өнөөдөр2025/01/15

Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна...

Өнөөдөр2025/01/15

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/14

“Сэтгэхүйн тойрог” хууль зүйн сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа...

Тод мэдээ2025/01/14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн...

Тод мэдээ2025/01/14

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ

Тод мэдээ2025/01/14

Төлөвлөгөөт хяналтаар 25 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Тод мэдээ2025/01/14

Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 13 байршлын...

Тод мэдээ2025/01/14

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Санал болгох