Дэлхий нийтээр..
Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилд сэтгүүлчид оролцлоо
Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-нд Төрийн албаны зөвлөл, 21 аймаг, нийслэлийн Тамгын газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Уг ерөнхий шалгалтын цахим систем, шалгалтын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, урьдчилсан сорилт бүхий уулзалт өнөөдөр цахим болон танхимын гэсэн хоёр хэлбэрээр болов.
Ингэхдээ сэтгүүлчдийг шалгалтын цахим тестийн туршилтад хамруулж, шалгалтын сорил болоод зохион байгуулалтын талаар тэдний санал бодлыг нь сонсож нээлттэй танилцуулга хийсэн байна. Хоёр хоногийн дараа болох сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэх бөгөөд 21 аймаг нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулах аж.
Цахим системийн хөгжүүлэлтийг мэргэжлийн экспертүүд, сорилын агуулгыг эрдэмтэн судлаачдын баг тус тус гүйцэтгэж, сорилын номыг хэвлэмэл болон цахимаар түгээж, гар утасны аппликэйшний хамт хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Ингэж шалгалтад бэлдэх олон хувилбар, боломж бүрдүүлснээр иргэдийн шалгалтад тэнцэх магадлал нэмэгдэж байгаа юм.




| Төрийн албаны ерөнх |
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2024/10/18
Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө
-
Дэлхий нийтээр..2023/06/12
Парламентын боловсролын сурагчдын анхны клуб байгуулагдлаа
-
Үйл явдал2021/11/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/01/17
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
