Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонголоо

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн. 

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Өнөрболор Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт аван, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Ж.Мөнхбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиин төслийг хэлэлцэхэд  Байнгын хороо анхаарч ажиллах ёстойг захилаа. Мөн Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган ажиллаж,  төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх,  хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажилахыг анхааруулав.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,6 хувь нь  дэмжив.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

21-нд Швейцарийн Бургенстокт АНУ-тай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн үгийг эсэргүүцэн хэлэлцээгээ гэнэт зогсоов.
 
Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран Ливан дахь "төлөөлөгчийн" үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулж, эс тэгвээс АНУ Иран руу дахин, "илүү эрчимтэй" цохилт өгөх болно гэж заналхийлжээ.
 
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлж, уулзалтын газрыг орхин, 80 минут үргэлжилж байсан хэлэлцээг түр зогсоож, дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ. Ираны тал зохих хариу арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл байна.
 
Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тэд үгээ анхааралтай ажигласан нь дээр, манай зэвсэгт хүчин тэдэнд өөр өөр аргаар хариу өгөхөд бэлэн байна" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ

Огноо:

,

ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.

Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Үйл явдал2026/06/25

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээн...

Үйл явдал2026/06/25

Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүү...

Үйл явдал2026/06/25

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж б...

Үйл явдал2026/06/25

Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд...

Үйл явдал2026/06/25

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/06/25

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрл...

Үйл явдал2026/06/25

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/06/24

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Хэн юу хэлэв...2026/06/24

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Үйл явдал2026/06/24

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Үйл явдал2026/06/24

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Үйл явдал2026/06/24

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Үйл явдал2026/06/24

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Үйл явдал2026/06/24

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Үйл явдал2026/06/24

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/06/24

БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимж...

Хэн юу хэлэв...2026/06/23

ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайх...

Дэлхий нийтээр..2026/06/22

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Үйл явдал2026/06/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаа...

Үйл явдал2026/06/22

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй ...

Үйл явдал2026/06/22

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сары...

Үйл явдал2026/06/22

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллага...

Хэн юу хэлэв...2026/06/22

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга ...

Үйл явдал2026/06/22

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/06/22

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/19

Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно

Үйл явдал2026/06/19

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Үйл явдал2026/06/19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Үйл явдал2026/06/19

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Санал болгох