Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 23. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
Үйл явдал
COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
2026. 08.17-ны 06.00 цагаас эхлэн 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах гэсэн маршрутаар автобус үйлчилнэ.

Үйл явдал
Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол хоёр сарын хугацаанд бүртгэгджээ
Үйл явдал
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Дэлхий нийтээр..2021/03/30
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
-
Тод зураг2019/07/24
Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ
-
Дэлхий нийтээр..2022/11/01
Сайжруулсан түлшний борлуулалтын 520 цэг ажиллаж байна
-
Хэн юу хэлэв...2021/12/08
Спортын салбарын шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагааг...


