Хэн юу хэлэв...
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
Хэдхэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Б.Батнаран хятад иргэдэд найр тавин алт угаах байраар хангаж өгч, үүний шанд Хонгор сумын иргэд цианит натри, мөнгөн усаар хордсон дуулиант хэрэг мандаж байлаа. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болон мандаж, алт угаах зөвшөөрөл олгож, сумынхаа иргэдийг хордуулж, газар нутаг гол усаа бохирдуулсан сумын Засаг дарга Б.Батнаран Эрүүгийн хуулийн 272 гээч заалт байхгүй болсноор ял завшин хэргээс мултарсан юм.
Харин иргэд хохирч үлдсэн. Алт угааж байсан залуугийн хүүхэд тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий төрсөн бол сүрьеэтэй гэж оношлосон өвгөний дотор эрхтэн нь битүү идээлэн өөд болж, хамуутай гэж оношлогдсон бүсгүй хөлөө тайруулан, хорт хавдар оноштойгоор эмчлүүлж, үй олон үсгүй тугал Хонгорт өнөөг хүртэл төрсөөр байгаа тухай сэтгүүлчид олон арван баримт дэлгэсэн ч энэ хэрэг чимээгүйхэн дарагдсан.
Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймагт дахин алттай холбоотой томоохон маргаан дэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод байна. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат 2019 оны 7 сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд бичил уурхайн зориулалтаар “Дархан хайрханы өсөх үр” , “Батхишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих”, “Дархан хайрханы хөндий” , “Хайрхан алтан буудай”, “Шарын голын ах дүүс”, “Шарын гол Дэлгэрэх хайрхан” , “Тэмүүлэн үржих” зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ. Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Тухайн үед Аймгийн Засаг дарга С.Насанбатын оруулж ирсэн дээрх найман бичил уурхайн хоёр уурхайг ухаад дууссан, гурвыг нь ухаж байсан, үлдсэн гурван уурхайг ухахаар зэхэж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд “Уурхайн газрыг хууль бусаар алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ” хэмээн Засаг даргаа буруутгажээ. ИТХ-ын гишүүд тухайн үед аймгийн Засаг дарга С.Насанбатад хууль бусаар ашиглаж байгаа газруудыг эргүүлж авах, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахыг шаардсан ч энэ асуудал нам гүм өнгөрчээ. Газар нутгаа сэндийчин, хууль бусаар алт олборлож байхад Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа нар ямар ч арга хэмжээ авсангүй. Харин ч тэдний хууль зөрчсөн үйлдлийг хаацайлан Аймгийн ИТХ-аар баталгаажуулах гэж оролдож байв. Өнөөдөр Дархан-Уул аймгийн 34.36 га газраас хэн, хэзээ, хэр хэмжээний алт ухаж авсан, хаана тушаасан, ямар ашиг олсон гэдэг нь тодорхой бус байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Харамсалтай нь өнөөдөр энэ журам Дархан-Уул аймагт бүтнээрээ зөрчигдөж, байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, их хэмжээний газар ухсан нүх болон онгойж үлдэв. Энэ асуудалд Дархан-Уул аймгийн иргэд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байгаа бөгөөд уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч Г.Хатанзоригт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт өнгөрсөн 9 сард албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газруудын судалгааг гаргаж ирүүлнэ үү” гэжээ. Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргаж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь Дархан-Уул аймагт хууль бусаар ашигласан дээрх газруудад ямар ч дүгнэлт гараагүй байна. Тэр ч бүү хэл 2018 оны 3 дугаар сарын 20-ноос хойш Дархан-Уул аймагт ямар ч бичил уурхайн дүгнэлт гаргаагүй гэдэг нь тодорхой байх юм.



Ер нь Дархан-Уул аймагт ямар ч зөвшөөрөлгүй алт олборлодог, түүнийг худалдан борлуулдаг нууц сүлжээ хүртэл бий болж, энэ сүлжээний үйл ажиллагааг аймаг сумын удирдлагууд нь далдуур өөгшүүлдэг, хариуцлага тооцдоггүй байдал газар авч эхэлжээ. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ-ын нэр бүхий гишүүд Шарын гол, Хонгор сумын нутаг дэсгэрт хууль зөрчин, дур зоргоороо алт олборлосон, “Дархан хайрханы өсөх үр” , “Батхишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих”, “Дархан хайрханы хөндий” , “Хайрхан алтан буудай”, “Шарын голын ах дүүс”, “Шарын гол Дэлгэрэх хайрхан” , “Тэмүүлэн үржих” зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хураан, хариуцлага тооцуулах, тус сумдын Засаг дарга болон аймгийн Засаг дарга С.Насанбатыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаад байна.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2020/09/04
Хүний эрхийн асуудлыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулна
-
Үйл явдал2025/10/24
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна
-
Дэлхий нийтээр..2024/06/11
Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone 15 Pro Max” утасны эзэн ...
-
Тод зураг2020/06/08
Хувийн сургуулиудын эчнээ, оройн ангийн төгсөлтийн үйл ажиллагааг шалгажээ
