Тод мэдээ
О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн” болно

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн”-ийг энэ жилээс эхлэн жил бүрийн 3 сарын 18 нд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Уг зөвлөгөөн энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ба зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрээс, мөн салбар бүрийн эрчүүдийн төлөөллийг урьж оролцуулна. Уг зөвлөгөөний зорилго нь Монгол эр хүн, Монгол аав хүн , Монгол нөхөр хүн, Монгол хөвгүүн гэж ямар байх ёстойг тодорхойлох, өөрөөр хэлбэл, сүүлийн үед Монгол эр хүний зан араншин, бие бялдар өөрчлөгдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж “Монгол эр хүн ямар байх ёстой, дэлхийн бусад улсын эрчүүдээс юугаараа бид ялгарах ёстой зэрэг асуудлаар хэлэлцэж тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсохоор зорьж байгаа аж.
Тус зөвлөгөөнд оролцогчид Монгол эр хүний бие бялдар, оюун санаа, зан чанарыг зөв тодорхойлж, эрчүүдийн шүүмжлэл дагуулсан нийтийн алдаа дутагдлыг засаж залруулах талаар эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөжээ.
Тод мэдээ
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн анхааралд
Тус хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Санхүү зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй байх, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор Санхүү зохицуулах хороонд бүртгүүлэхээр шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан. Уг шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрөөс эхлэх тул бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар 51-264444, 51-261674 утсаар /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс/ болон vaspd@frc.mn цахим хаягаар хүлээж авах боломжтой.
Тод мэдээ
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.
Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна” гэсэн юм.
Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.
Тод мэдээ
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Марс нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрины “Марсын сорилт” номыг Монголын хүүхэд, залуус эх хэлээрээ унших боломж олгосонд төслийн багийнханд талархал илэрхийллээ. Хүүхэд, залуусыг багаас нь шинжлэх ухаанд дуртай, сонирхдог болгоход уг төсөл ач холбогдолтой гэдгийг дурдав.
Монголын говь Марс гарагтай төстэй учир туршилт, судалгааг явуулахад хамгийн тохиромжтой болохыг Марс нийгэмлэгийнхэн хэлсэн. Тэд 12-15 насны хүүхдүүдэд сансар судлалын тухай ойлголтыг шинжлэх ухааны хичээлээр дамжуулан олгодог байна.
Монголын говьд судалгааны бааз байгуулах ажлыг салбарын яамны зүгээс дэмжиж ажиллахад бэлэн. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалт болохыг дэд сайд Г.Ганбаяр онцлов. Тус нийгэмлэгийнхэнтэй багш, оюутан солилцоо, англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
“Mars V” төсөл нь Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт бүхий сансрын сургалт судалгаа, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Цаашид хүүхдүүдэд сансар судлал, шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөрийг оруулах саналыг төслийн багийн зүгээс хэлж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
-
Өнөөдөр2021/04/27
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод индэр2020/07/31
УИХ-ын гишүүд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд ажиллалаа
-
Тод мэдээ2021/08/18
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар бай...
-
Тод индэр2020/08/06
Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ