Тод мэдээ
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
|
10.00 |
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
|
14.00 |
Банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийг хянан шалгах, арилжааны банкуудад байршиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөө |
|
14.00 |
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
|
14.00 |
Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн бaйнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
|
16.00 |
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
Тод мэдээ
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ
Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.
Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.
Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү 960 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Сургуулийн хоёр давхар хүртэлх ажлыг барилгын улирал дуусах хүртэл буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж буй. Харин ирэх онд сургууль ашиглалтад орно” гэв.
Мөн тэрбээр гүйцэтгэгчээр шалгарсан “Гурванбулаг Сод” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд стандартын дагуу чанартай барилгын ажлаа гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Тод мэдээ
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг оруулан шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс эхний байдлаар боловсруулсан саналыг яам болон харьяа нэгжүүдийн хурлаар хэлэлцлээ.
Одоогоор хэрэгжиж буй гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдын тоог цөөлж, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэдэг байхаар саналд тусгасан байна. Мөн багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Урьдчилсан байдлаар бэлтгэсэн дээрх өөрчлөлтөд олон талын саналыг тусгаж, оновчтой шийдэл гаргахын тулд шаардлагатай төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг сайтар боловсруулахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/11/15
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв
-
Өнөөдөр2023/07/25
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2021/04/02
“Цаасан дарга ”О.Цогтгэрэлийг эсэргүүцэж АН-ын ҮБХ-ны гишүүд Дээд ш...
-
Өнөөдөр2024/08/29
Зорчигч үйлчлүүлэгчдийн анхааралд!