Хэн юу хэлэв...
С.Батсайхан: Амралтын өдрөөр орсон борооны үеэр 3000 гаруй тонн ус соруулсан
Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа.

-Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Эдгээрийн арчлалт, цэвэрлэгээг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж үзэж буй. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
-Өнгөрсөн бямба гарагт орсон борооноор хаана, ямар байршлууд үерт автсан бэ?
-Зургадугаар сарын 18-ны 19:30 цагаас зургадугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн хооронд Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус соруулах таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажилласан. Нийт 3000 тонн гаруй усыг сорж зайлуулсан. Эдгээрээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчооны нүхэн гарц хүртэл их хэмжээний үерийн ус хуримтлагдсан байдалтай буюу тус замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Ийнхүү тус байршилд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, Тохижилт, үйлчилгээний хэлтэс болон Геодези, усны барилга, байгууламжийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллалаа. Ингэхдээ хоёр ус соруулах машин, цагт 300-600 метр куб ус соруулах хүчин чадалтай хоёр насос ажиллуулж, хөдөлгөөнийг нээн хэвийн байдалд оруулсан.
-Үерийн улирал эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хэр хангасан байсан бэ?
-Бид шугам, хоолойны цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Үүний дагуу 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шугам, хоолой цэвэрлэх ажлыг эхлүүлэн 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн алслагдсан зам, сувагтай хэсгүүд, нүхэн гарцын шугам хоолойг бүрэн цэвэрлэж, бэлтгэл ажил бүрэн хангасан байсны хүчинд эрсдэл багатай гарлаа гэж үзэж байгаа.
25 БАЙРШИЛД УС ИХ ТОГТОЖ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН

-Ус зайлуулах хоолойг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Авто замыг барьж байгуулахдаа зураг төслийн норм, дүрмийн дагуу барилга угсралтын ажил хийдэг. Үүний дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газар авто зам барих ажлын эхний шатны зураг төслийн ажилд санал өгч, зөвшилцдөг. Хотын төв болон гол замууд дээр ус зайлуулах шугамыг бүрэн төлөвлөдөг хэдий ч гэр хороолол, алслагдсан болон зуслангийн бүсийн замууд гадаргуугаар усаа зайлуулдаг. Энэ байдлаас болж зарим авто замын хонхор хэсгүүд, төв шугам, гаргалгаа хоолой байхгүйгээс ус тогтох асуудал гардаг. Үүний нэг жишээ нь Тахилтын зам.
2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байна гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг ус сорох машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулж байгаа.
-Одоо хэдэн байршилд ус зайлуулах хоолойг засварлаж байгаа вэ?
-Эрлийн байр буюу Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 19-р хороолол, Хараагүйчүүдийн замын урд ус зайлуулах шугам угсралтыг хийж гүйцэтгэсэн. Өмнөх хоёр жилд бороо орсны дараа байнга усыг соруулж ажилладаг байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Мөн Ногоон нуурын зам буюу Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэлээ. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтож байгаа гэх дуудлага мэдээлэл нэлээдгүй ирдэг байсан бөгөөд тус байршилд шугам угсралтын ажил хийсэн.
-Туннел болон нүхэн гарцад ус их хэмжээгээр үерлэдэг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?
-Манай байгууллагаас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усаа хэвийн соруулбал тус нүхэн гарцад ус тогтохооргүй болсон. Одоо Тахилтын нүхэн гарцыг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлж байгаа.
2000 ГАРУЙ ӨРХ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН

-Үерийн аманд буусан айл өрхийн судалгааг гаргасан уу?
-Иргэд үерийн эрсдэлтэй бүс нутгийг сайн мэдэхгүйгээс болж, эсвэл дур мэдэн үерийн аманд бууснаар үер усны эрсдэлд өртөж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Манайхаас ч мөн судалгаа хийдэг. Одоогоор 2000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан гэх судалгаа бий. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг. Геодези, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж байна.
-Танай байгууллагын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?
-Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлэн ажилладаг. Мөн зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллах чиг үүрэгтэй. Манайх 141 хүний орон тоотой. 1.6 сая хүн амтай нийслэлд 141 хүний орон тоогоор ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй. Дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 онд манай байгууллагын тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн. Цаашид ч нэмж шийдэхээр зорин ажиллаж байгаа. Энэ мэтчилэн машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлээд байвал үер усны эрсдэлийг бүрэн арилгаж чадахуйц болно.

Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
-
Үйл явдал2023/06/14
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Дэлхий нийтээр..2022/08/30
Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой...
-
Дэлхий нийтээр..2020/11/23
Улаанбаатарт "Түгжигдсэн" орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжил...
-
Чөлөөт бүс2022/01/28
"Хөлөнбуйрын хайр" мөсөн дээрх шоу тоглолт
