Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
Аргын тооллын есдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 10. Сумъяа гараг. Гар одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.
Өнөөдөр
ЗГ: Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд боллоо. “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Өнөөдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилд 5000 орчим хүнд үйлчилгээ үзүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий 4112 м.кв талбайтай 8 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, инновацыг нэвтрүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх;
Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах;
Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх;
Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
Сэргээн засах /хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гэх мэт/ үйлчилгээ үзүүлэх;
Ажилд зуучлах;
Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ;
Бизнес инкубацийн үйлчилгээ.
Ажил олгогчдод чиглэсэн:
Ажлын байрны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх;
Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд:
Хөгжлийн бэрхшээл судлал;
Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, статистик;
Туслах технологи, мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх гэх мэт.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь цогц дэмжлэг, нийтлэг үйлчилгээ гэсэн үндсэн хэлбэртэй байх ба мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Жилд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн, ажил олгогчид үйлчилгээ үзүүлэх юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулав
“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцууллаа.
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг өнөөдөр /2024.10.2/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон дэргэдэх газар, хэлтсийн харъяа байгууллагын албан хаагчдад танилцуулга хийлээ.
Тус танилцуулга мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар дурдсан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
-
Тод мэдээ2022/11/29
Нүүрс экспорт 73 хувиар өсөв
-
Тод мэдээ2020/12/02
ЗГ: Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр худалдана
-
Тод мэдээ2024/04/24
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа
-
Тод мэдээ2024/04/02
МАН бүлэг: УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө