Тод мэдээ
PC MALL, PC MALL ӨРТӨГ үнийн хямдрал зарласан байна
PC Mall сүлжээ дэлгүүрүүд нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Замын-Үүд, Зүүн-Хараа, Тосонцэнгэл зэрэг хот, суурингууд болон нүүдлийн худалдаагаар нийт 42 дэлгүүрүүдээр та бүхэнд үйлчилж байна.
Тэд энэхүү шинэ оныг угтан ШИНЭ ЖИЛИЙН ӨРТӨГ ҮНИЙН ХЯМДРАЛгэх худалдааг эхлүүлжээ. Энэхүү худалдаа нь бүх салбар дэлгүүрт үйлчлэх ба та яаран очин хүссэн бараагаа 55% хүртэлх хямдралтай үнээр авах боломжтой юм байна. Түүгээр зогсохгүй таны зээлийг газар дээр нь ердөө 15 минутад шийдэж байна.
Мөн хэрэглэгчиддээ барьж байгаа бас нэгэн бэлэг нь Онцгой Хямдрал, Олон Хонжвортой гэх ШИНЭ ЖИЛ-ийн 𝟏𝟎𝟎 𝟎𝟎𝟎 𝟎𝟎𝟎₮-ийн шагналын хонжвортой, газар дээр нь хусаад /Телевизор, Хөргөгч, Хөлдөөгч, Угаалгын машин,Плетка.../ гээд л хожих боломжтой сугалаатай, хямдралтай худалдаагаа PC mall-ын бүх салбараар эхлүүлжээ.
Энэхүү хүнд хэцүү цаг үед хэрэглэгчдээ таатай нөхцлөөр электрон бараа авах нөхцлөөр хангаж байгаа PC mall-ын хамт олондоо баярлалаа.
Тод мэдээ
“Сэтгэхүйн тойрог” хууль зүйн сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа эхэллээ
Энэхүү клуб хууль зүйн мэдээллийг нийгэмд илүү хүртээмжтэй болгох, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой.
Хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулах бус, олон нийтийн амьдралд чухал өөрчлөлт авчрах боломжийг олгодог. Олон улсын туршлагаас үзэхэд хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулаад зогсохгүй, шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын "The Marshall Project", "ProPublica", Их Британийн "The Bureau of Investigative Journalism", Францын "Mediapart", Германы "Correctiv" зэрэг байгууллага болон хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах томоохон нөлөөлөл үзүүлжээ.
Мөн Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) нь хуульчид, судлаачид, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хүчийг харуулсан томоохон жишээ юм. Тэд олон улсын хэмжээнд авлига, хүний эрхийн зөрчил, хууль бус санхүүгийн урсгал зэрэг асуудлыг ил болгож, бодит өөрчлөлтийг авчирсан. Манай улсад ч ийм жишгийг хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг “Сэтгэхүйн тойрог” клубийн хуульчид, сэтгүүлчид хэлж байна.
Хуульчид сэтгүүлчдэд хуулийн талаарх зөвлөгөө өгөх замаар тэдний хууль зүйн мэдлэгийг сайжруулдаг бөгөөд хууль зүйн эрсдэлээс хамгаалж, шударга ёсыг бэхжүүлэхэд тусалдаг. Мөн сэтгүүлчдэд эх сурвалж хамгаалах, олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тусгай хууль зүйн стратеги боловсруулахад хуулийн хэрэгслүүдийг санал болгодог. Тус клуб зөвхөн мэдээлэл түгээх бус, хуульчид сэтгүүлчдэд зөвлөмж өгч, хамтран олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн мэдээллийг илүү үр дүнтэй түгээж, зохион байгуулалттай шинэчлэл хийх боломжтой. Хуульчид сэтгүүлчдэд хуулийн зөвлөмж өгөх замаар илүү хариуцлагатай, баталгаатай мэдээлэл өгч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмэр оруулах юм. Мөн хууль зүйн сэтгүүл зүйг шинэ шатанд гаргаж, олон нийтэд итгэлтэй, бодит мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Тод мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийт 1811 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 1345 нь зөрчлийн шинжтэй байсан бол 96 нь гэмт хэргийн шинжтэй, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлийн 108 дуудлага бүртгэгджээ.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдэж, 116 иргэн эрүүлжүүлэгджээ.