Тод мэдээ
Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэлээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон 2023 оны 3 сарын 31-ээр дуусгавар болсон санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Тус корпораци нэгдүгээр улиралд Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлж, Зуун Мод молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрөөр ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг гүйцэтгэж байгаа аж.
"Олон улсад ногоон эрчим хүчний шилжилтийн нөлөөнөөс хамаарч молибдений үнэ тогтвортой, зэсийн эрэлтийн хэтийн төлөв өндөр байгаа тул Зуун мод төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Зуун мод төслийн эхний үе шатны өрөмдлөгийн ажил дуусмагц ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳр нь Баянхѳндийн ил уурхайн ойролцоо өндөр агуулгатай алтны шинэ хэтийн төлөвийг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөл, хайгуулын ажилд тѳвлѳрнѳ” гэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Тод мэдээ
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.
Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээсээр байна
Монгол Улсын Засгийн газар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Засгийн газар Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг ХХҮЕГ тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
БНСУ нь 17 улс орноос гадаад ажилтан хүлээн авдаг бөгөөд Монгол Улс 2004 оноос өнөөг хүртэл жил бүр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, илгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цорын ганц Төрийн байгууллага юм.
БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний 2024 онд мөрдөгдөж буй хэмжээ цалингийн доод 2,060,740 вон байна.
Өнгөрсөн 2024 онд 722 хүн илгээсэн байна. Хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршсан иргэдэд улирал тутам ажлын санал ирж, сар бүрийн тогтсон өдөр илгээсээр байна.
Өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 02-ны өдөр аж үйлдвэрийн салбарт 22 ажилтан ажиллахаар тус улсыг зорилоо.
Мөн 04 дүгээр сарын 08-нд тогтвортой 13 ажилтан, ХАА, газар тариалан 2 ажилтан, Үйлчилгээ 2 салбарт 5, Барилга 1 ажилтан тус тус илгээхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн барилгын салбарт илгээгдэх иргэн хувийн шалтгаанаар явах боломжгүй гэх хариу өгөөд байгаа аж.
Сүүлийн үед БНСУ-аас ажлын санал ирсний дараа иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаангүйгээр хойшлуулах, явахгүй гэх мэт шалтгаан ихээр гарч байгаа тул БНСУ-ын ажил олгогч тухайн ажилтныг 17 улсын ажил хайгч олон дундаас сонгож, тухайн улсдаа татвар төлж, бичиг баримтыг бүрдүүлэн 6 сар орчим хүлээсний дараа хүлээн авах, цаг хугацаа, санхүүгийн тодорхой хохирол амсах эрсдэлтэй байдал удаа дараа үүсгэж байна.
Иймд манай улсын ажил хайгч иргэдийг олноор сонгохгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тул ажлын санал ирсэн иргэдийг дээрх асуудал үүсгэхгүй байхыг сануулж байна.