Үйл явдал
Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны долоодугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2023 оны долоодугаар сарын 04-нөөс долоодугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Үйл явдал
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Үйл явдал
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг “Митайм Интернэйшнл” компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм.
Үйл явдал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан. Долоодугаар сарын 1 гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.



-
Дэлхий нийтээр..2026/02/12
Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг бол...
-
Дэлхий нийтээр..2023/09/18
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
-
Үйл явдал2023/06/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Үйл явдал2019/05/28
Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хо...
