Өнөөдөр
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.01.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
3 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
5 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
Өнөөдөр
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто замын төслүүдийг шуурхай ажиллуулах талаар санал солилцов
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд УИХ-аар батлуулсан.
Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, найман байршилд 1205 у/метр гүүрэнд их засвар хийхээр болсон.
Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богино учраас төслийн бэлтгэл ажлыг хангаж, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй замд их засвар хийх тул төслийн үр ашиг нэн чухал ач холбогдолтой тул хэрэгжилтэд Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс онцгойлон анхаарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 1996-2002 онд “Тээврийг сэргээх төсөл”, “Тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжсэн. Тус төслүүд нь Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болсон байдаг.
Тухайлбал, баруун аймаг чиглэлийн хамгийн их бартаа, саадтай, өндөр даваа, намагтай хэсгийг сонгож хайрган хучилттай зам, мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай замыг барьсан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2022/10/06
УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа
-
Тод индэр2023/05/11
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна
-
Тод мэдээ2023/11/23
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт х...
-
Тод мэдээ2023/04/19
Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажил...
Сэтгэгдэл