Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж ажиллана.
 
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв НҮТББ-ын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулав.
 
Гэрээний дагуу хоёр тал Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.2-т заасан “Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхийг хангах”-д чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.
 
БНСУ дахь Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв нь 2017 онд байгуулагдсан, монгол хэл, соёлын сургалт, монгол хэлний ярианы болон бичгийн дүрмийн сургалт, монгол бичгийн сургалт гэсэн үндсэн сургалтуудаас гадна хэл засал-ярианы, монгол хэлээр ном унших, морин хуур, монгол бүжиг, солонгос хэл, англи хэлний тусгай сургалтуудыг зохион байгуулдаг гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.

Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.

Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хурлын дарга аа,

НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана

Огноо:

,

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” түр үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт үүдээ нээнэ.

Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд далай тэнгисийн амьтдын төлөөлөл болох хясаа, дун, шүр, далайн од зэрэг 375 цуглуулгыг дэлгэн үзүүлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав

Огноо:

,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал өнөөдөр Сөүл хотноо зохион байгуулагдаж буй тус хорооны VIII хуралдааны хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Сайд Н.Учрал Монгол Улс, БНСУ-ын харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
 
Талууд Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаан хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгах, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхэд чухал ач холбогдолтой болсныг санал нэгтэйгээр дүгнэв.
 
БНСУ нь манай “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно чухал түнш бөгөөд тус улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/11/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн ...

Өнөөдөр2024/11/13

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Тод мэдээ23 цаг 21 минут

“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана

Тод индэр23 цаг 24 минут

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хи...

Тод мэдээ23 цаг 30 минут

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав

Тод мэдээ23 цаг 33 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын ...

Тод мэдээ23 цаг 35 минут

Хотын төвөөр үхэр мал бэлчээхгүй байхыг анхааруулав

Тод мэдээ23 цаг 40 минут

Зайсангийн хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын...

Тод мэдээ23 цаг 42 минут

Зочид буудал, аялал жуулчлалын бааз, амралтын газруудад төлөвлөгөөт ...

Тод мэдээ23 цаг 46 минут

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл ашиглалтад орно

Өнөөдөр23 цаг 48 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/11/11

Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалд сайн дурынхан дэмжлэг үзүүлж ба...

Өнөөдөр2024/11/11

Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлө...

Тод мэдээ2024/11/11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн ...

Тод мэдээ2024/11/11

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж то...

Тод мэдээ2024/11/11

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цаог хүлэ...

Тод мэдээ2024/11/11

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

Тод мэдээ2024/11/11

Эрэн хайх, аврах ажиллагаанд нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглах хээ...

Тод мэдээ2024/11/11

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно

Өнөөдөр2024/11/11

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Тод мэдээ2024/11/08

Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ

Тод мэдээ2024/11/08

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд ма...

Өнөөдөр2024/11/08

Өнөөдрөөс эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр ол...

Тод мэдээ2024/11/08

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлэ...

Өнөөдөр2024/11/08

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2024/11/07

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-нийг хүртэл ...

Өнөөдөр2024/11/07

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амь...

Тод мэдээ2024/11/07

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ...

Тод мэдээ2024/11/07

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлэ...

Тод мэдээ2024/11/07

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэ...

Санал болгох