Тод мэдээ
Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын бүтээмжийн төв" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, бүтээмжийн мастер төлөвлөгөө гаргах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтод “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулах бодлого баримталж, монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр тусгасан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн зах зээл дээр 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байдаг ч ажилгүйдэлтэй гэдэг парадокс үүссэн. Мөн цалин хөлс муу гэдэг ч хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг төдийлөн ярьдаггүй. Тус байгууллагатай хамтран манай улсад бүтээн байгуулалт өрнөж буй гол салбарууд, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэдий хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх бүтээмжтэй холбоотой мастер төлөвлөгөө гаргахаар боллоо" гэж мэдэгдлээ.
Монгол хүний бүтээмжийг сайжруулахтай холбоотой Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гаднаас экспертүүдийг урьж туршлага судлах санал гаргав.
Цаашдаа бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам, хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголтоо нэг болгож, бүтээмжийн хувьсгалыг эхлүүлж, бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ гэж тэрбээр хэллээ.
Тод мэдээ
“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” түр үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт үүдээ нээнэ.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд далай тэнгисийн амьтдын төлөөлөл болох хясаа, дун, шүр, далайн од зэрэг 375 цуглуулгыг дэлгэн үзүүлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.
-
Тод мэдээ2020/03/13
ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабаас мэдээлж байна
-
Тод мэдээ2021/04/02
“Цаасан дарга ”О.Цогтгэрэлийг эсэргүүцэж АН-ын ҮБХ-ны гишүүд Дээд ш...
-
Тод мэдээ2022/11/09
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги улсад ашиглахыг хүлээн зөвшөөрөв
-
Тод мэдээ2023/05/30
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгуулл...