Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй гэдгийг цаг ямагт санаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх ажлыг улам сайтар зохион байгуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, өндөр зохион байгуулалт дор хариуцлагатай ажиллаж, энэхүү COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах ёстой гэв.
Мөн төрийн бүх мэргэжлийн байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоог цаг алдалгүй шуурхай, үнэн зөв байдлаар хангаж, нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүхий л талаар хангаж ажиллаж байсан туршлага танай байгууллагын бие бүрэлдэхүүнд байгаа. SARS, холер, шувууны томуу өвчний үед ажиллаж тухайн өвчнийг илрүүлж таслан зогсоож байсан туршлагадаа тулгуурлаж өнөөдрийн нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх орондоо энэ COVID-19 өвчний вирүсийг оруулахгүй байх хариуцлагатай албандаа эзний ёсоор улам сайн, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон үүрэг болголоо.
Тод мэдээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 868 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
ГИХГ: 2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25,582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа бөгөөд энэ оны байдлаар цахим виз олголт 87.1 хувьтай байна. Тодруулбал, Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19,434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:
- БНХАУ 15135,
- Тайвань 710,
- БНЭУ 427,
- БНСУ 352,
- бусад улсын 306 иргэн байна.
Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Үүнд:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
-
Тод мэдээ2025/04/18
Боловсролын байгууллагын дотуур байруудад урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ х...
-
Тод мэдээ2020/08/08
Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөл...
-
Өнөөдөр2020/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2022/11/22
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл дагуулсан шинэ технологиуд