Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр боллоо.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын 21 гишүүн ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлттэй танилцан, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хууль зүйн дүгнэлтэд тусгасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, илүү боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярилцав.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлтэй холбоотой саналаа томьёолон ажлын хэсэгт ирүүлэхийг үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ. Мөн шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино гэдгийг хэллээ.

Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл хангаж байна. Уг хуулийн төсөл нь таван үндсэн бүлгээс бүрдсэн. Нэгдүгээрт, агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулна. Тодруулбал, Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Хийн түлшний шугам татах зураг төсөл боловсруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж, амины орон сууц болон гэр сууцанд 2 төрлөөр төлөвлөлт хийнэ.

Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах 147 мянга гаруй айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ нэгдүгээр сард багтаан зарлана. Мөн нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөлөө.

Гэр хорооллын айл өрхийн 198 мянган яндан, өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган мянган тээврийн хэрэгсэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станц зэрэг агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлсэд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслөөр зохицуулалт хийгдэх юм. Мөн дараагийн ээлжид үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх зохицуулалт хийгдэнэ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цех, гурван технологийн шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжид сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилнэ. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солих, шигшин ангилалт болон стандартын шинэчлэлүүдийг хийнэ. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ахмадын үндэсний чуулган чуулж байна

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм.

Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн тухай тус тус танилцуулна. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавих юм.
Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болох бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар панелистаар оролцоно.

Үндсэний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулах юм. Түүнчлэн ахмад настны эрхийг хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийнэ. Үндэсний чуулганаас оролцогч ахмад настнуудын саналд үндэслэн зөвлөмж гарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа

Огноо:

,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болсон.
 
Эл хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж буй. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 29 минут

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Тод индэр10 цаг 35 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын үндэсний чуулганыг нээж үг хэлл...

Тод мэдээ10 цаг 39 минут

Ахмадын үндэсний чуулган чуулж байна

Тод мэдээ10 цаг 53 минут

БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа

Тод мэдээ14 цаг 7 минут

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн за...

Тод мэдээ14 цаг 13 минут

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайд...

Өнөөдөр14 цаг 23 минут

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Өнөөдөр14 цаг 26 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр15 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Өнөөдөр2025/01/07

ТББХ: “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоол...

Тод мэдээ2025/01/07

“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил и...

Тод мэдээ2025/01/07

Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын х...

Тод мэдээ2025/01/07

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсл...

Өнөөдөр2025/01/07

Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ

Өнөөдөр2025/01/07

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/06

Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард зарлаж, бүтээн байгуула...

Өнөөдөр2025/01/06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих...

Тод мэдээ2025/01/06

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулг...

Тод мэдээ2025/01/06

Л.Пүрэвгял: Урт настай сайн хууль болгохыг хүн бүр зорьж байсан

Тод индэр2025/01/06

Г.Жадамбаа: Халуун, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөсөөр, урагшилсаар бай...

Өнөөдөр2025/01/06

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Тод мэдээ2025/01/06

Ардчилсан намдаа өөр өөрийн гэсэн сайн чанараар бэлэг барьж, нэгдмэл...

Өнөөдөр2025/01/06

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/01/06

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/03

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэ...

Тод мэдээ2025/01/03

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл ...

Тод мэдээ2025/01/03

Толгойт орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Тод мэдээ2025/01/03

2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22...

Өнөөдөр2025/01/03

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Өнөөдөр2025/01/03

Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

Санал болгох