Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг тав дахь хурлаа хийлээ

Огноо:

,

Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр тав дахь хуралдаанаа хийлээ. Тус ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Э.Батшугар, Х.Болормаа, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн, ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр ногоон санхүүжилтийн эрэлт хангалттай байна гэсэн дүгнэлтийг хийж, харин нийлүүлэлт болон чанарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнээ танилцуулсан юм. Мөн тэрбээр нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэл болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон байна.
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Соронзонболд, С.Ганбаатар, Х.Жангабыл, Б.Найдалаа, Г.Очирбат нар ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт болон чанарын шалгуур, шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа барилга, байгууламжид тавих чанарын хяналт, үнэлгээ хангалтгүй байгааг онцолж, арилжааны банкууд үүнд төдий л анхаарал тавьдаггүй бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн хувийг алдаг оног тооцож буйг шүүмжлэв.

Барилгын салбарт хэрэгжиж байгаа норм нормативыг шинэчлэхэд хамгийн хурдтайгаар ажиллахад 10 жил шаардлагатайг тэрбээр хэлж, энэ талаар ямар ч алхам хийгдэхгүй явж ирсэнд харамсаж байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон улсад үнэлэгдэж байгаа ногоон санхүүжилтийн тэргүүлэх туршлагыг судлах, эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэлтэй барилгын стандартыг батлах, ногоон зээл авах боломжтой давхаргыг тодорхойлж түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чанарын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлэх, чанар, стандартад тавих хяналтыг эзэнтэй болгох шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг сайжруулж, боловсронгуй болгож явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ногоон санхүүжилтэд тавигддаг олон улсын шалгуур нөхцлүүд түвэгтэй тул эх үүсвэр татахад бэрхшээлтэй.

Ус, орлого зэрэг олон асуудал дээр тулаад гацдаг. Худалдан авах боломжтой давхаргад зориулсан хэрэгжихүйц шийдлүүдийг эрэмбэлж, боломжтойгоос нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэлээ. Тархмал дэд бүтэц л гол шийдэл тул үнэтэй ч байслаа гэсэн хийх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний өртөг ихээхэн буурч, хүчин чадал нь нэмэгдээд байгааг дурдаж, энэ талаар ажил, алхам хийж байгаа зарим иргэд, аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжиж байгаа тухайгаа танилцуулав.


Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа банк, санхүүгийн салбарын мэдээллийг сонсохоор тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647 хэвтэн эмчлүүлж байна

Огноо:

,

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны  байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 647, гэрээр 1093, эдгэрсэн 3333, Хавьтал 36307, нас баралт 2 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

Огноо:

,

Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.


Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Огноо:

,

Урин дулааны цаг ирж төв сууринаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж олон улс, орон нутгийн чанартай болон сум, суурин аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам ихээр зөрчигддөг. Иймээс хүн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд эхлүүлж “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн ажлыг энэ оны зургаа, долоо, наймдугаар сард зохион байгуулахаар болжээ. Үүнд: 

Зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах

Замын хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран зохион байгуулах

Улаанбаатар хотоос гадагш 150 километрийн радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах. 

Орон нутгийн замын осол хэргийн шалтгаан нөхцөл

  • Хурд хэтрүүлэх;
  • Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
  • Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох ялангуяа зорчигчид хэрэглэхгүй асуудал;
  • Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;

Том оврын ачааны автомашин зорчих болон зам дээр эвдрэл гэмтэл бусад шалтгаанаар зогсдог. Энэ үед аюулгүй байдлаа хангахгүй ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг.

Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.

Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Анхаарал болгоомжтой, зам орчиндоо хурдаа тохируулан, Хамгаалах бүс болон хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 37 минут

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647...

Тод мэдээ3 цаг 49 минут

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа...

Тод мэдээ4 цаг 5 минут

Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Тод мэдээ4 цаг 8 минут

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Тод мэдээ4 цаг 34 минут

Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулж, холбоосоор ил...

Тод мэдээ4 цаг 35 минут

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны са...

Тод мэдээ4 цаг 40 минут

Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллага...

Өнөөдөр6 цаг 56 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр7 цаг 12 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Тод мэдээ7 цаг 29 минут

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогто...

Тод мэдээ2025/06/02

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын с...

Тод мэдээ2025/06/02

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 ...

Тод мэдээ2025/06/02

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Тод мэдээ2025/06/02

Өнөөдөр зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тод мэдээ2025/06/02

УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг...

Тод мэдээ2025/06/02

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад тө...

Өнөөдөр2025/06/02

УИХ: Чуулганы нэгсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэ...

Өнөөдөр2025/06/02

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр2025/06/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/02

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

Тод мэдээ2025/05/30

Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин ха...

Тод мэдээ2025/05/30

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Тод мэдээ2025/05/30

“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

Тод мэдээ2025/05/30

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусган...

Тод мэдээ2025/05/30

“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв та...

Тод мэдээ2025/05/30

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули...

Тод мэдээ2025/05/30

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчд...

Өнөөдөр2025/05/30

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/30

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Санал болгох