Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Шинийн 8-нд “Манба Дацан” хийдэд "МӨРГӨЛИЙН ЭГШИГ" тоглолт болно

Огноо:

,

Сэтгүүлч:

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх модон могой жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэх гэж байна.

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, МУ-ын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав агсан ая хийж, дуу төрсөн билээ.
 
Улмаар уг дууг 1999 оны шарагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны их дүйчэн өдрөөр Манба Дацан хийдэд МУ-ын Морин хуурын чуулгыг урин залж, анх эгшиглүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлж, “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм.
 
 
МӨРГӨЛИЙН ЭГШИГ
 
Үг: Д.Нацагдорж
Ая: Д.Лувсаншарав
 
Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе

Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя

Асрал энэрэлийн тааллаараа
Амьтан бүгдийг аврагч
Ачит Манла таньдаа
Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя

Ид шидийн эрдмээрээ
Эгэл биднийг гийгүүлсэн
Итгэлт Манла таньдаа
Энэ хойтоо даатган сүжиглэе сүжиглэе

Буяныг бүтээх үйлсээрээ
Бузар нүглийг арилган
Буян хишгээ хайрлаж
Бурханы адисыг хүртээж өршөө өршөө
 
“Мөргөлийн эгшиг” бол бурхны лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс гэсэн таван их хүрдний үүднээс бичигдсан дуу. Энэхүүг дууг хаа нэгтээ дуулж аялбаас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лундаа дэлгэрч, санасан бүхэн нь номын ёсоор бүтэж, хожим хойно Манла бурхны ариун оронд төрөх тэргүүтэн цаглашгүй буяныг эдлэх тухай “Дуун өргөл номонд бичсэн байдаг юм.


 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
  • Наадамчдын замын явган хүний гүүр
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.

Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2 цагын өмнө

Шатахууныг наймдугаар сарын 15 хүртэл тэгш, сондгой дугаараар олгоно...

Үйл явдал3 цаг 17 минут

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Үйл явдал4 цаг 46 минут

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Үйл явдал4 цаг 48 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Үйл явдал4 цаг 54 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Үйл явдал4 цаг 57 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Хэн юу хэлэв...5 цаг 6 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Үйл явдал5 цаг 11 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Үйл явдал5 цаг 18 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Дэлхий нийтээр..2026/07/31

Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд ...

Хэн юу хэлэв...2026/07/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд оролцогчидтой ...

Хэн юу хэлэв...2026/07/31

“Монастери тауэр” төслийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ...

Дэлхий нийтээр..2026/07/31

АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжэ...

Дэлхий нийтээр..2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Дэлхий нийтээр..2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Үйл явдал2026/07/31

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Үйл явдал2026/07/31

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч орол...

Чөлөөт бүс2026/07/31

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Үйл явдал2026/07/31

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Дэлхий нийтээр..2026/07/31

Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин барив...

Үйл явдал2026/07/30

Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ

Үйл явдал2026/07/30

Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ

Тод зураг2026/07/30

Сэлбэ 20 минутын хот

Хэн юу хэлэв...2026/07/30

Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ

Хэн юу хэлэв...2026/07/30

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Дэлхий нийтээр..2026/07/30

ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа

Үйл явдал2026/07/30

COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэ...

Дэлхий нийтээр..2026/07/30

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжил...

Үйл явдал2026/07/30

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Дэлхий нийтээр..2026/07/30

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Санал болгох