Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Цахим хэтэвч ашиглая

Огноо:

,

Сэтгүүлч:

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Агаар дуслын замаар дамжин халдварладаг COVID-19 вирус цаасан мөнгөөр дамжин халдварлах боломжтой юу?

Энэ нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг.  Эрүүл мэндийн дэлхийд нэр хүнд бүхий “The New England Journal of Medicine” сэтгүүлд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3 цаг, хуванцар болон металл гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг байна.

Шинэ коронавирусний хувьд ханиах, найтаах, эсвэл халдвар тээгчийн хүрсэн газар ойртож, вирусний тоосонцорыг нүд, хамар, амандаа хүргэж халдвар авч байна. Одоохондоо бэлэн мөнгөөр дамжин халдварласан тохиолдлыг  тогтоох боломжгүй байгаа юм.

Улс орнууд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор карт болон төлбөрийн системийг ашиглахыг уриалж байгаа ба АНУ бусад халдвартай улс орноос ялангуяа Ази, Европоос ирж буй цаасан мөнгөн дэвсгэртийг арав хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос болон БНХАУ-д банкуудад бэлэн мөнгө тараахаас өмнө халдваргүйжүүлж, зөвхөн ариутгасан болон шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрнө гэж зарлав. Харин судлаачид Австралийн полимер мөнгөн дэвсгэртүүд дээр вирус амьдрах чадвартай эсэхийг хараахан тогтоогоогүй бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээнд хориг тавих талаар хэлэлцэж байна.

ДЭМБ-аас бэлэн мөнгөний талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн Daily Telegraph сонинд “COVID-19 вирус нь хэд хоногийн турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй” хэмээсэн. Түүнчлэн бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, дижитал банк ашиглахыг уриалж байна.

Монголын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс ч гэсэн энэ төрлийн уриалга гаргаад байгаа бөгөөд иргэдэд банкны үйлчилгээг онлайнаар, зардал багатай, шуурхай хүргэж, цахим хэтэвч буюу төлбөрийн карт, гар утаснаас гадна цахим мөнгө ашиглан төлбөр тооцоо хийх боломжуудаа сурталчилж байна. Үүний зэрэгцээ цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд цахим төлбөрийн системийг түлхүү ашиглах боломж бүрдэж, халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл буурах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ

Огноо:

,

Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

Огноо:

,

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
 
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
 
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2 цаг 5 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Тод мэдээ2 цаг 7 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Тод индэр2 цаг 9 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Тод мэдээ2 цаг 20 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Тод мэдээ2 цаг 26 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Тод мэдээ2 цаг 32 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Тод мэдээ2 цаг 36 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Өнөөдөр2 цаг 43 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2 цаг 47 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Өнөөдөр2 цаг 51 минут

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Тод мэдээ2024/04/25

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Тод мэдээ2024/04/25

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Тод мэдээ2024/04/25

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Тод мэдээ2024/04/25

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Тод мэдээ2024/04/25

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Тод мэдээ2024/04/25

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Өнөөдөр2024/04/25

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Өнөөдөр2024/04/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Өнөөдөр2024/04/25

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/04/25

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Тод мэдээ2024/04/24

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шим...

Тод мэдээ2024/04/24

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгал...

Тод мэдээ2024/04/24

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Тод мэдээ2024/04/24

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асу...

Өнөөдөр2024/04/24

Ээждээ зориулсан үг

Тод мэдээ2024/04/24

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотно...

Тод мэдээ2024/04/24

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Өнөөдөр2024/04/24

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Өнөөдөр2024/04/24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/04/22

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Санал болгох