Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Пол Гоген : Бид өөр дээрээ мэдрэхээс нааш тэнэглэлийг ойлгодоггүй

Огноо:

,

Сэтгүүлч:

Яаж ч бодоод тайлбарлах аргагүй, ухаан санаа, тэргүүнд багтамгүй хачин давхцал, тэнэглэлүүд хүний амьдралд тохиолдож байдаг. Эрхэм та уншаад стрессээ тайлаарай. Стресс үгүй бол амьдрал сайхан. Бас өөрт тохиолдсон зүйлээ бичээрэй.


Ш.Мюллер гэгч эмэгтэй тархины гэмтэлтэй, Т.Вегас гэгч эр тархины хөнгөн доргилттой, Б.Коркоран гэгч эр буйлны ноцтой гэмтэлтэй, П.Клесик гэгч эм баруун гарын хоёр хуруугүй болж эмнэлэгт иржээ.

Тодруулбал, Мюллер авхай нөхрөө ажилд нь машинаараа дөхүүлж үүдэнд нь ирээд түр баяртай гэж хэлээд үнсэхтэйгээ зэрэгцэн түрхэн зуур цээжээ нөхөртөө ил гарган харуулж, бяцхан айлгүйтээд авч л дээ. Яг энэ үед хажуугаар нь гарч явсан таксины жолооч Т.Вегас нь бүсгүйн нүцгэн цээжийг гэнэт хараад анхаарал алдан замын хажууд байсан шүдний эмнэлгийн ханыг мөргөж орхив. Эмнэлгт хүний шүд үзэж байсан эмч П.Клесик машин мөргөхөд үүссэн доргилтоос болж цочихдоо эмчлүүлэгч Коркораны буйлыг санамсаргүйгээр хүчтэй сэтгэн хатгаж гэмтээхэд Коркоран өвдсөндөө өөрийнх эрхгүй шүдээ тас зуугаад Клесик эмчийн хоёр хурууг тас хазаж орхижээ. Харин мөргөх үед шүдний эмнэлгийн хананаас багагүй хэлтэрхий бүлт үсрэд нүцгэн цээжээ нөхөр сэм харуулан айлгүйтсэн Ш.Мюллер бүсгүйн толгой дээрээс унаж тархины гэмтэл учруулсан байна.

Үүнээс ч тэнэг хачин тэнэг хэрэг бас гарна. Жишээлэхэд, Артур де Соузу Коэльо гэгч бразил эр 2010 оны нэгдүгээр сард машинаа хулгайгаас сэргийлэх мэргэн арга сэджээ. Түүний амьдардаг дүүрэгт нь машины хулгайч дэндүү олон болохоор ямар нэг арга сэдэхээс өөр гарцгүй байж л дээ. Ингээд ням гарагийн орой тэрээр гэрийнхээ үүдэнд тавьсан машинаа тойруулан төмөр торон хашаа хийгээд түүнээ өндөр хүчдэлд залгасан байна. Сайхан унтаж амраад даваа гарагийн өглөө ажилдаа явахаар гэрээс гараад харамсалтайгаар амиа алджээ. Яасан бэ гэхээр ням гарагийн орой нам унтаад өглөө сэрэхдээ машинаа тойруулан барьсан төмөр хашаагаа өндөр хүчдэлд залгасан гэдгээ таг мартан барьж аваад цахилгаанд цохиулсан хэрэг.

Ер нь санаад оромгүй элдэв тэнэг үйлдэл хийхэд хүргэдэг хамгийн гол зүйл нь архи, согтууруулах ундаа байдаг. Үүний нэг жишээ бол Америкийн бөглүү нутгийн хоёр ковбойд тохиолдсон энэ явдал юм. Хэргийн эзэн хоёр эрийн амьдардаг нутаг дахь суурин утсан холбооны компани шугамаа шинэлчэн сольж эхэлжээ. Ингэхдээ нэг хэсэг газар кабель зам доогуур тавигдах ёстой болов. Кабель тавьж байсан ажилтнууд эхлээд замын талыг нь гүнзгийлэн ухаад кабелийнхаа талыг нь тавьчихаад, нөгөө талыг машин гаргах зай үлдээв. Тэгээд ухсан хэсгийн тойруулан элдэв алаг тууз татаж, анхааруулах тэмдэгийг гамгүй өрж хаагуур эргэн тойрохыг сайтар заасан байжээ.

Гэтэл өглөө нь тэр нутгийн шериф буюу манайхаар бол хэсгийн төлөөлөгчийг кабель тавихаар ухсан нүхэнд машин уначихсан байна гэсэн мэдээ иржээ. Хэргийн газар ирсэн шериф, орон нутгийн оршин суугчид, утасны компаний ажилчид нь машиныг нүхнээс гарган хартал тэр хавьдаа уудгаараа алдартай хоёр кобвой эр дотор нь амьсгаа хураасан байхыг олжээ. Ингээд цугласан хүмүүс хэргийн газарт маш нарийн үзлэг хийв. Тэгтэл хоёр хүний амийг авч одсон гол буруутан нь талийгчад өөрсдөө болох нь тогтоогджээ.

Яасан бэ гэхээр мань хоёр жижиг хотынхаа бааранд тун ч манарталаа виски ууж байгаад нэлээд орой болсон хойно машиндаа суун гэрийн зүг, өөрөөр хэлбэл эдлэн газрынхаа зүг хөдөлжээ. Ингэж яваад нөгөө ухсан нүх, анхааруулах тэмдэг, тойрох чиг зэрэгтэй таарчээ. Тэгээд яг хажуугаар нь гарах гэж байгаад гэнэт хоёул нэгэн мэргэн арга сэдээд буцаад ухарч. Зүгээр нэг ухарсангүй машинаасаа бууж ирээд нөгөө сэрэмжүүлсэн алаг тууз, анхааруулах тэмдэг, тойрох чиг заасан тэмдэг зэргийн байрыг нь солиод машин явах ёстой газар тавьжээ. Өөрөөр хэлбэл тэдний дараа явсан машинтай хүнийг нүхэнд унаган бах таваа хангах гэсэн байна. Ингээд халамцуу хоёр ямар мундаг мэргэн арга сэдэв ээ гэж нэгнээ хөөргөсөөр машиндаа суугаад явахдаа өөрсдөө тэмдэгээ сольсон гэдгээ мартаа нүх унаж амиа алдсан хэрэг.

Ямар ч үнээр хамаагүй ашиг, орлого гэсэн хүсэл мөн л санаанд оромгүй тэнэглэл хийхэд хүргэдэг. Жишээлэхэд, 2006 онд хаягдал төмөр цуглуулж байсан гурван вьетнам эрийн хэрэг байна.

Яасан бэ гэхээр мань гурав хаягдал төмөр цуглуулж яваад нэгэн толгодыгн орой дээрээс дайны үеэс үлдсэн тэсрээгүй 250 кг жинтэй бөмбөг олжээ. Гурвуулаа ч өргөөд дийлэхгүй ийм хүнд төмөр олсондоо мань гурван вьетнам эр ихэд баярлсан нь гарцаагүй. Тэгээд хаягдал төмөр авдаг газар руу бага ч болов дөхүүлэхийн тулд толгойдын уруу өнхөрүүлэхээр шийджээ. Тэсрэх бөмбөг гэдэг янз бүрийн доргилтоос болж дэлбэрч байхаар бүтээгдсэн болохоор толгойн уруу өнхөрч эхэлмэгцээ дэлбэрч 5 метр орчим диаметртэй том бөгөөд гүн нүх үлдээн тэсрэхдээ хэргийн эзэн гурваас юм бараг үлдээгээгүй байна.

Зарим хүн нас ахисан ч ухаан суудаггүй нь харамсалтай. Жишээлэхэд, Ивица Плантнер гэгч өвөө юм. Тэрээр 2008 онд 68 нас зооглочихоод байсан аж. Галт тэрэг дөхөж ирэхээр машин замыг түр хугацаагаар хаадаг гэдгийг жолооч нар сайн мэднэ. Ингээд 2008 онд энэ өвөө ч бас Порш машинынхаа жолооны ард суугаад уртаас урт дараалалд зогсож байж л дээ. Гэвч хурдан сайхан машинтайдаа болсондоо ч тэрүү гэнэт галт тэрэг ирж амжихаас өмнө хаалтыг тойроод төмөр зам дээгүүр гарахаар шийдсэн байна. Ингээд урдах машинууд, замын хаалтыг хажуугаар шунганан гартал харамсалтай нь яг төмөр зам дээр тэгнээд гацаж орхижээ.

Яг тэр үед нь тун ч дөхөж ирээд байсан галт тэрэгнээс анхааруулах дохио өгч эхэлсэн нь мэдээж. Амь наана там цаана үед жолооч үнэтэй ч гэлээ машинаа орхин зугатаж амь гарах нь мэдээж. Өвөө ч бас машинаа хаян гарч гүйжээ. Гэхдээ замын нөгөө тал руу биш төмөр замын хөндлөвчийг даган галт тэрэгний өөдөөс гараараа даллан “зогсоорой, миний машин тэнд гацчихлаа” гэж орилсоор гүйсэн байна. Үр дүнд нь хөөрхий өвгөн ба машиныг галт тэрэг “будаа” болгосон нь ойлгомжтой. Яаж бодохоороо хэдэн мянган тонн хүнд галт тэрэгний цуваа хэдхэн метр яваад тормозлоно гэж бодсон юм бол бүү мэд.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...

Огноо:

,

Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.

Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.

Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.

Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.

Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?

Огноо:

,

Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.

Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.

Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.

Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.

Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.

Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал18 цаг 33 минут

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Үйл явдал18 цаг 36 минут

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

Үйл явдал18 цаг 40 минут

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26...

Үйл явдал18 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Хэн юу хэлэв...18 цаг 50 минут

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн б...

Үйл явдал18 цаг 52 минут

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлч...

Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Санал болгох