Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ажлын хэсгийн гишүүд эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал сонсов

Огноо:

,

Сэтгүүлч:

“Айвико” тарилгын шингэний үйлдвэрт ажиллав
 
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр / 2021.05.24/ “Айвико” тарилгын шингэний үйлдвэр болон “Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр эмийн үйлдвэрүүдэд ажиллав. 


 “Айвико” тарилгын шингэний  үйлдвэр нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эм үйлдвэрлэлийн зохист дадал /GPM/ –ын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэрийн чанарын хяналтын менежер Ц.Адъяахорол үйлдвэрийнхээ барилга байгууламж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, шинээр нэвтрүүлсэн технологи, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эмийн агентлаг байгуулсан нь эмийн салбар аль нэг сүлжээ, хэсэг бүлэг хүмүүсээс хамааралтай байх эрсдэлийг хаасан. Монголын зах зээлд хямд эм биш чанартай сайн эм нийлүүлэх, үйлдвэрлэх боломжийг нээсэн гэж харж байна. Одоо Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулиар хувийн хэвшлийг шахаж дарамтлах биш энэ салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой. Иймээс эмийн үйлдвэрүүдээр ажлын хэсэг биечлэн явж танилцан тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг сонсож байгааг онцлов.


“Айвико” ххк-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндорж Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд экспортын асуудлыг тусгах талаар санал хэлэв. Тус үйлдвэр нь Бүгд Найрамдах Коста Рика, Бүгд Найрамдах Доминикан зэрэг улсуудад зарим нэрийн эмийг экспортлох боломж бүрдсэн байна. Гэвч манай улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм экспортлох хууль эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, үндэсний эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ -ын батламжид ДЭМБ-ын Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлагад нийцсэн тухай мэдээлэл байхгүйгээс экспортлох боломжгүй байгаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав. Үүний дараа үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


“Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
 
Мерит эмийн үйлдвэр нь 2001 онд байгуулагдан, 2011 онд үйл ажиллагаагаа түр зогсоож 2014 оноос дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус компанийн менежер компанийн түүх, бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар танилцуулав.
 

Мерит эмийн үйлдвэрийн захирал Б.Дэлгэрцэцэг Мерит эмийн үйлдвэр нь боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэн чадавхжуулах, импортыг орлуулах шинэ эмийн төсөл хэрэгжүүлэх, эм үйлдвэрлэх зохистой дадал /GMP/ -ыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Гэвч жижиг эмийн үйлдвэрүүд олон улсын стандарт шаардлага, технологийг нэвтрүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй, техник төхөөрөмж, барилга байгууламжид ихэнх хөрөнгөө зарцуулж, үйл ажиллагааны буюу эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэл байдаг талаар ярилаа. Иймээс нэгэнт барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчнээ шат дараатай шийдэж ахиц гарган ажиллаж буй  жижиг эмийн үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй байна гэлээ.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль  томоохон хэдэн компаниудад үйлчилдэг, жижиг үйлдвэрүүдээ хааж, боосон хууль байх ёсгүй. Үндэсний томоохон компаниуд жижиг үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих, эмийн асуудал үндэстний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас уг хуульд онцгой анхаарлаа хандуулна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

Огноо:

,

СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа. 

Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.

Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ

Огноо:

,

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.

Энэ үеэр:

- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа.  Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,

- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,

- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.

Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.


Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Огноо:

,

Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан  412 сая төгрөгийн  төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.  

 

Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.

Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 цаг 40 минут

"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барила...

Тод мэдээ4 цаг 44 минут

Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж ...

Тод мэдээ4 цаг 47 минут

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүү...

Тод мэдээ4 цаг 52 минут

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав

Тод мэдээ4 цаг 56 минут

ГИХГ: 2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай ба...

Тод индэр4 цаг 59 минут

С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажилл...

Өнөөдөр5 цаг 3 минут

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл өнөөдөр дуусна

Өнөөдөр5 цаг 7 минут

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Өнөөдөр5 цаг 17 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр5 цаг 43 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/05/19

Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж ...

Тод мэдээ2025/05/19

Замын-Үүд боомтоор орж ирсэн жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэг...

Тод мэдээ2025/05/19

Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ

Тод мэдээ2025/05/19

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” зохион байгуулагдл...

Тод мэдээ2025/05/19

Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзаад байна

Тод мэдээ2025/05/19

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ху...

Өнөөдөр2025/05/19

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/05/19

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/19

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/05/16

Авто замыг хааж, шинэчилнэ

Тод мэдээ2025/05/16

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Тод мэдээ2025/05/16

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг ...

Тод мэдээ2025/05/16

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт ...

Тод мэдээ2025/05/16

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын...

Тод мэдээ2025/05/16

Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Өнөөдөр2025/05/16

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг

Өнөөдөр2025/05/16

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/16

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/16

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/05/15

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ

Санал болгох