Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2021 оны 11 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 9-р сарын 15-нд Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Заг-Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар бороо орохгүй. Салхи 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Есдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Өнөөдөр
Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмаар өнөөдөр /2025.09.12/ улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
САНУУЛАХАД:
Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
-
Тод мэдээ2021/04/28
Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа
-
Тод мэдээ2025/06/02
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
-
Тод мэдээ2022/11/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ ...
-
Тод мэдээ2021/03/18
Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй зөвшилцөх уулзалтууд хийж байна