Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Багахангай дүүрэгт түрээслээд өмчлөх 125 айлын орон сууц ашиглалтад орлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хамтран зохион байгуулж, иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авсан юм.
 
Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд түлхүүрийг нь Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, "Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон албаныхан гардуулан өглөө. 

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай авто замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд 2400 сурагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 оюутантай МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн.

Цаашид  Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжүүлэх бөгөөд  Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо. 

Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэд ийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Багахангай дүүргийн иргэн Ц.Сүрэндорж: -Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл явагдаж байна гэж сонсоод, ямар ч байсан бүртгүүлээд үзье гэж бодоод өргөдлөө өгсөн. “Та шалгуурт тэнцсэн байна. Байрныхаа түлхүүрийг аваарай” гэсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй. Би энэ дүүрэгт насаараа ажиллаж, амьдарсан. Маш их баяртай байна.

Багахангай дүүргийн иргэн П.Саруул: -Залуу гэр бүлийн төлөөлөл болж түрээслээд өмчлөх байранд хамрагдсандаа маш их баяртай байна. Залуу гэр бүлүүдийн хамгийн том асуудал бол өөрсдийн гэсэн орон сууцтай болж гал голомтоо бадраах юм. Урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр таван жилдээ төлбөрөө хуваагаад төлнө гэдэг бол маш том боломж.  Манайх хоёр хүүхэдтэй. Шинэ оны босгон дээр өөрсдийн гэсэн байрандаа орж байгаадаа баяртай байна.

Багахангай дүүргийн иргэн Б.Мөнгөнбаяр: -Миний хувьд энэ дүүрэгтээ төрж өсөн, гал голомтоо бадраасан. Одоо төмөр замд ажилладаг. Долоон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл. Удахгүй гэргий маань амаржина. Найм дахь хүүхдээ өлгийдөж авахаар догдлон хүлээж байна. Хүүхдүүдээ их сургуульд орохоос өмнө өөрсдийн орон сууцтай болно гэсэн зорилгодоо хүрлээ. Үнэхээр сайхан байна. Хүүхдүүд маань хичээл сургуулиа тараад ирэхэд гэр дулаахан, гал хөс түлэхгүй, ая тухтай байх боломжтой болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Огноо:

,

Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
 
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг.
 
Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
 
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
 
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна

Огноо:

,

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.

Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.

Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.

Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-ны орой тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.

Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Үйл явдал2026/05/28

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Хэн юу хэлэв...2026/05/28

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, дав...

Үйл явдал2026/05/28

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж ба...

Үйл явдал2026/05/28

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрл...

Хэн юу хэлэв...2026/05/28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үйл явдал2026/05/28

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн ав...

Үйл явдал2026/05/28

Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бол...

Үйл явдал2026/05/28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/05/28

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Үйл явдал2026/05/27

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үйл явдал2026/05/27

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Үйл явдал2026/05/27

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Хэн юу хэлэв...2026/05/27

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Үйл явдал2026/05/27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/05/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Үйл явдал2026/05/27

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Үйл явдал2026/05/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Үйл явдал2026/05/26

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Санал болгох