Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31, 1-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 30-наас 31-нд шилжих шөнө төвийн аймгуудын газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Японы хойд нутагт дэгдсэн ой хээрийн хоёр томоохон түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгч дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бямба гарагийн байдлаар гал түймэр суурьшлын бүсэд ойртсон тул 3000 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Энэ удаагийн гал түймэр нь цар хүрээгээрээ Японы түүхэнд бүртгэгдсэн гурав дахь томоохон тохиолдол болж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад ойн түймэр олонтоо гарах болсон юм.
Эхний түймэр өнгөрсөн лхагва гарагт уулархаг бүсэд гарсан бол удалгүй Иватэ мужийн Оцүчи хотын суурьшлын бүсийн ойролцоо хоёр дахь голомт үүсжээ. Саад бартаа ихтэй уулархаг газар нутаг, хуурай цаг агаар болон хүчтэй салхины улмаас түймрийг цурманд оруулахад хүндрэлтэй байна. Бямба гарагийн байдлаар гал түймэрт 730 орчим га талбай өртөж, 1541 өрхийн 3233 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар найман барилга байгууламж, тэдгээрийн дотор нэг орон сууц галд өртөж сүйдсэн бөгөөд хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдлууд бүртгэгдээгүй байна.
Үйл явдал
Сэжигтэн этгээдийн зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байна
Вашингтон хотноо болсон Цагаан ордны сэтгүүлчдийн уламжлалт оройн зоогын үеэр буун дуу гарсан хэрэгтэй холбогдуулан саатуулагдсан сэжигтэн этгээдийн талаар шинэ мэдээлэл гарчээ.
Албаныхны мэдээлснээр уг хэрэгт холбогдуулан 31 настай Коле Томас Аллен гэгчийг баривчилсан байна. Тэрбээр Калифорни мужийн Торранс хотоос ирсэн бөгөөд хэрэг гарсан газар буюу Вашингтон Хилтон зочид буудал орчимд саатуулагджээ.

Мөрдөн шалгах байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр сэжигтэн этгээдийг ганцаараа үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд өөр хамсаатан илрээгүй байна. Тэрбээр шалган нэвтрүүлэх бүсийг зөрчихийг оролдсон бөгөөд тухайн үед олон төрлийн зэвсэг биедээ авч явсан тухай мэдээлжээ.
Одоогоор хэрэг явдлын зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү хэрэг нь Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн арга хэмжээний үеэр гарсан бөгөөд хамгаалалтын алба шуурхай арга хэмжээ авч, сэжигтнийг газар дээр нь баривчилсан юм.




Үйл явдал
COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажиллалаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Зам тээврийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагын төлөөллүүд 04 дүгээр сарын 25-ны өдөр COP17 зохион байгуулах талбайн төслийн ажлын явцтай танилцлаа.
Тус ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газраас гүйцэтгэж буй түр барилга байгууламжийн барилгын ажлын явцын талаар холбогдох мэдээллийг солилцов.
Мөн COP17 бага хуралд оролцох зочид төлөөлөгч, оролцогчдыг тээвэрлэх автобус, автомашины орох гарах гарц ямар зохион байгуулалттайгаар хийгдсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн хангагдсаныг газар дээр нь шалгаж, танилцсан байна.
Мөн Ажлын албаныхан, холбогдох салбарын төлөөллүүд энэ өдөр Улаанбаатар хотын нэг цэгээс COP17 хурал зохион байгуулах байршил хүртэлх маршрутын дагуу автобусаар явж, замын нөхцөл байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, зарцуулах хугацаа зэргийг тогтоох туршилт хийснээр өнөөдрийн нөхцөлд бодит үнэлгээ дүгнэлт өгч, цаашид анхаарвал зохих асуудлаа тодорхойллоо.
Цаашид холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо ханган, зам, тээвэр, логистик болон аюулгүй байдлын зохион байгуулалтын асуудлыг нарийвчлан боловсруулж, бэлтгэл ажлыг шуурхай үргэлжлүүлэхээр зөвшилцөв.
-
Дэлхий нийтээр..2021/10/05
Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе
-
Дэлхий нийтээр..2023/06/14
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд үер бууж, эвдрэл үүссэн байна
-
Тод зураг2020/06/10
Авлигын асуудлаар Хайбер дүүргийн 17 цагдаа халагджээ
-
Үйл явдал2019/10/24
Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна
