Чөлөөт бүс
Монголбанкны албан ханш гэж юу вэ
Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.2-д “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана” гэж заасны дагуу Монголбанк тухайн өдөр банкуудын хийсэн арилжааны ханшийн жигнэсэн дундаж утгыг тооцож, зарладаг бөгөөд үүнийг албан ханш гэж нэрлэнэ.
Ам.долларын албан ханш: Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханшийг тооцохдоо Монголбанк арилжааны банкууд дээр хийгдэж байгаа ам.долларын гүйлгээний жигнэсэн дундаж ханшийг тооцож, зарладаг.
Бусад валютын албан ханш: Бусад валтютын төгрөгтай харьцах албан ханшийг тооцохдоо төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг Ройтерс терминалын 16:00 цагийн байдлаарх кросс ханшид хувааж тооцдог.
Энэ нь хоёр ач холбогдолтой.
Нэгдүгээрт, худалдааны гол эргэлтийг бүрдүүлж байгаа ам.долларын бусад улс орны валюттай харьцаж байгаа ханшийг тусгадаг.
Хоёрдугаарт, бусад улс орнуудын валютын доллартай харьцах ханшийн өөрчлөлтийг тусгадаг.
АЛБАН ХАНШ БОЛОН ТУХАЙН ҮЕИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШИЙН ЯЛГАА
Монголбанкны албан ханш нь банкуудын хийсэн валютын арилжааны жигнэсэн дундаж утгыг тодорхой цаг хугацааны хоцрогдолтой тооцоолж гаргасан үзүүлэлт учраас тухайн үеийн зах зээлийн ханш гэсэн үг биш юм.
Өөрөөр хэлбэл, яг тухайн үед арилжааны банкуудын валют авч, зарж байгаа самбарын ханш болон валютын арилжаа хийдэг ББСБ-ын ханшаас ялгаатай байх боломжтой. Албан ханшийн хэрэглээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл болон гаалийн татвар, тарифыг төгрөгөөр илэрхийлэхэд ашиглагддаг.
МОНГОЛБАНК

Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

-
Дэлхий нийтээр..2020/09/08
Сангийн яам ирэх оны төсвийн төслөө боловсруулж байна
-
Үйл явдал2022/01/29
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана
-
Хэн юу хэлэв...2021/02/05
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2021.02.05/
-
Дэлхий нийтээр..2023/12/06
Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын ү...
