Тод мэдээ
НД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12:30 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа нарын мэдээлэлтэй танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010/
Цахим шуудангийн хаяг: nyamsuren@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

-
Тод мэдээ2025/08/01
Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ...
-
Өнөөдөр2023/05/18
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Өнөөдөр2024/07/18
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Тод мэдээ2020/09/28
Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллоо