Тод мэдээ
Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна

Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн үйлдвэрлэлд борлуулсан бол тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн саванд хадгалуулж буй (борлуулагдаагүй) 4.8 мянган тонн, цэвэрлэгээ хийгдэж байгаа 9.6 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээлэлтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж борлуулагдаагүй үлдэгдэл буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн бүс нутагт ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2022/03/15
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяныг эхлүүллээ
-
Өнөөдөр2020/01/29
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсе...
-
Тод мэдээ2022/04/11
Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ
-
Тод мэдээ2021/11/25
Шинэ цэргүүд тангараг өргөлөө