Тод индэр
Жаргалсайханы Хунанг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан түр завсарласны дараа 18 цаг 32 минутад эхэлж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Байнгын хорооны саналаар Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жаргалсайханы Хунанг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууц санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Хуралдаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Тод индэр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Тод индэр
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Тод индэр
Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

-
Тод мэдээ2022/11/07
“Чингис хаан ба Монгол” шуудангийн маркийн үзэсгэлэн гарав
-
Тод мэдээ2022/12/22
Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
-
Тод мэдээ2022/12/01
ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн ...
-
Тод мэдээ2021/10/04
Төрийн албан хаагчид коронавирусний халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг...
Сэтгэгдэл