Тод мэдээ
"ЗУРА 2: Цурам ажиллагаа" кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна

2022 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарсан кино уран бүтээлүүдийг үзэлтийн тоогоороо Фантастик продакшны бүтээл "ЗУРА 2: Цурам ажиллагаа" кино тэргүүлж байна. Энэ оны 9 дүгээр сарын 9-нд нээлтээ хийсэн уг кино хамгийн богино хугацаанд 150 мянга гаруй үзэгчдийн хүртээл болсон гэдгийг Кино театруудын Менежментийн холбооноос онцоллоо.
Энэ оны хамгийн өндөр үзэлттэй 10 кино жагсаалтыг та бүхэнд сонирхуулая.
1. ЗУРА 2: Цурам ажиллагаа 150,000+
2. Ноён эмэгтэй 150,000+
3. Thor: Love and Thunder 121,593
4. Doctor Strange in the Multiverse of Madness 114,830
5. Мардай 95,843
6. Тал нутгийн зомби 83,559
7. In da House: Come back 80,026
8. Сүрэг 75,604
9. Turning red 72,832
10. Jurassic world 52,185
Тод мэдээ
Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны Алтан медалийг Баатарсүхийн Чинзориг авч, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ. "Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг ийнхүү эх орондоо авчирлаа.
Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Тодруулахад, "Инчён 2014" наадамд Д.Отгондалай, "Жакарта 2018" наадамд Э.Цэндбаатар нар боксчдоос тивийн олимпод манлайлж байсан билээ.
Баатарсүхийн Чинзоригийн аваргын алтан медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгсөн байна.
Тод мэдээ
БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.
Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор “Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дэд дарга Жан Жүньши нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад бакалаврт 200, магистр 40, докторт 20 монгол залуус суралцах боломж нээгдэж байгаа юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлж болохуйц ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр баазтай. Мөн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой улс юм. Мал аж ахуйн салбарыг онцлон дурдахад мал сүргийн тоон өсөлт тогтвортой нэмэгдэж, жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна” гэдгийг илэрхийлсэн юм.
Харин элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович хоёр улсын урт хугацааны бизнес, улс төрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж буйг цохон тэмдэглээд Монгол орны мал аж ахуйн салбар цаашид дэлхийн хүнсний салбарын гол төв болон хөгжих ирээдүйтэй хэмээв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
-
Тод зураг2020/05/20
COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
-
Тод мэдээ2022/09/01
Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана
-
Тод индэр2020/12/15
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, уриалга гаргалаа
-
Тод мэдээ2021/01/12
Хятадын банкир асан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож цаазаар авах ял сонс...
Сэтгэгдэл