Тод мэдээ
АНУ “H-2” цагаачлалын бус ажилчдын хөтөлбөртөө хамруулах орнуудын жагсаалтыг шинэчиллээ

Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчилсэн бөгөөд манай улс өмнөх жилүүдэд шаардлага бүрэн хангаж оролцсон тул уг жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна.
Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.
Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд 2021 онд Монгол Улсыг H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хассан байна.
КОНСУЛЫН ГАЗАР
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.