Тод мэдээ
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа

Нийслэлийн хэмжээнд “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас “Toyota Prius – 20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, “Toyota Prius – 30” маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, “Toyota Prius – 40” маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан “Toyota Prius” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг Т, Д, Э нарын гурван бүлгийн 12 этгээд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ташрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар “Тоёото Приус” маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 хэрэг бүртгэгджээ. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17 хулгайлах гэмт хэргийн буруутныг олж тогтоон, илрүүлэлт 80.9 хувьтай байна.
Түүнчлэн иргэдийг өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалттай орчинд байрлуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Өнөөдөр2022/09/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод зураг2019/07/25
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Тод мэдээ2020/09/30
ЗГ: Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ
-
Өнөөдөр2020/01/02
Улсын дээд шүүхийн шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зар...