Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

Огноо:

,

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны даргын 2009 оны  11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсаныг дурдаад тус Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “үйлдвэр болон ил уурхайд зэрэг хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мөн тус үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьцаанаас ямар нэг хувь эзэмшихгүй, үндэсний компани” гэсэн үндэслэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах сонгон шалгаруулалтад санал болгосон байдгийг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосны дагуу Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлсэн байна гэв. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргасан гэв.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1,233,781,640,000.00 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой нийт найман хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулахын зэрэгцээ уурхайн сул зогсолтын улмаас ажилчид нь цалин, орлогогүй болсон талаарх иргэдийн гомдлыг уламжилж байлаа. Мөн Засгийн газраас төр бизнесийн үйл ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталж буй эсэх талаар илүүтэй  лавлаж байв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хариултдаа, Тус үйлдвэр 2022 оны 04 дүгээр сард төрд шилжсэнийг дурдаад одоогийн байдлаар 1524 ажилтан ажиллаж байгаа бөгөөд цалинг нь 38 хувиар нэмээд байна. Дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөг байгаа. Нэг удаа ч цалин, орлого тасраагүй, улмаар хоёрдугаар сарын сүүлээр 13 дахь цалин өгсөн гэв. Мөн тэрбээр “Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үед 564 хүний сул зогсолт гарч байсан. Өнгөрсөн жилийн байдлаар есөн сар хүртэл сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол аравдугаар сард би ажлаа авснаас хойш оны эцэст 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний улиралд хамгийн багадаа долоон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” хэмээн хариулав.

Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариултдаа, төр бизнесийн үйл ажиллагаанаас богино хугацаанд татгалзах нь Засгийн газраас баримталж буй гол бодлого гэдгийг тэмдэглэв. Мөн  тэрбээр “Өнөөдөр төрийн өмчит хязгаарлагдмал болон хувьцаат компани, газар зэрэг нийт 119  байгаагийн 107 нь нийслэлд, 22 нь дүүргүүдэд байна. Засгийн газар энэ онд эдгээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит газруудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгэж, цөөлөх бодлого баримтална. Түүнчлэн зайлшгүй төрд байх шаардлагагүй компаниудыг татан буулгах ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоолсноор 30-40 хувиар тоог нь цөөрүүлэх, улмаар компанийн засаглалыг сайжруулах, төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох зэрэг ажлуудыг эрчимтэй явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголын төр жилдээ 12 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийж байгаагийн 7 орчим нь төрийн өмчит компаниудын үйлдвэрлэлтэй шууд холбогдож байгаа учраас үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх ажил байна” хэмээн хариулж байв.  

Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1990 онд Японы ард түмний хөрөнгөөр байгуулагдаж, 1994 онд ашиглалтад орж байсныг дурдаад өнөөдөр 100.0 мянган тонны цувималын үйлдвэрийн 25-хан хувийг ашиглаж байгаа атлаа асар их хүдэр олборлоод байна. 1650 хүний орон тоотой уг үйлдвэрийн 280 хүн нь сул зогсож байгаа зэрэг тулгамдсан асуудал их байна. Тиймээс “Монгол ган цогцолбор-I” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн ойрын хугацаанд 3 сая тонн хүдрийн баяжмалыг тээвэрлэх, цахилгаан хангамж, хаягдал төмрийн менежментийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдаад цаашлаад уг үйлдвэрийг олон нийтийн болгох, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсийг анхаарч ажиллахыг хүслээ.

Үүгээр хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Огноо:

,

"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Огноо:

,

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Огноо:

,

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.
 
Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
 
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.
 
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
 
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.
 
Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
 
Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/11/20

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Тод мэдээ2025/11/20

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Тод мэдээ2025/11/20

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас ...

Тод мэдээ2025/11/20

Зэрлэг амьтдад зориулан био техникийн арга хэмжээ авч байна

Тод мэдээ2025/11/20

"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна

Тод мэдээ2025/11/20

Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд!

Өнөөдөр2025/11/20

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Өнөөдөр2025/11/20

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/11/19

Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина...

Тод мэдээ2025/11/19

Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүн...

Тод мэдээ2025/11/19

АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нө...

Тод мэдээ2025/11/19

“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 ...

Өнөөдөр2025/11/19

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Тод мэдээ2025/11/19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин...

Өнөөдөр2025/11/19

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/19

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/18

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 ...

Тод мэдээ2025/11/18

Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэ...

Тод мэдээ2025/11/18

АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуу...

Тод мэдээ2025/11/18

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Тод мэдээ2025/11/18

Д.Будзаан :“365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас ...

Тод мэдээ2025/11/18

Г.ЗАНДАНШАТАР: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарч...

Тод мэдээ2025/11/18

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн...

Тод индэр2025/11/18

У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь ни...

Өнөөдөр2025/11/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/18

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/17

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажилл...

Тод мэдээ2025/11/17

Дунд, ахлах ангийн сурагчид анхны тусламж үзүүлэх практик сургалтад ...

Тод мэдээ2025/11/17

“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэ...

Тод мэдээ2025/11/17

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дах...

Санал болгох