Тод зураг
Иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн давтан шинжилгээний дүгнэлт гарсан гэв
ЦЕГ-аас 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон олон нийтийн анхааралд өртсөн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн талаар мэдээлэл өглөө.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны зургаадугаар сард Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байна гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, дээрх хэргийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар шалгаж байгаа.
Тэгвэл иргэн А нас барсан хэрэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг ёсоор болгосон бөгөөд давтан шинжилгээний дүгнэлт гарсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
-
Тод мэдээ2022/09/22
Солонгосын Ганвон мужид Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл...
-
Тод мэдээ2021/03/01
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтра...
-
Тод мэдээ2021/08/17
Хэрэв та могойд хатгуулсан бол...
-
Тод мэдээ2022/08/03
Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих А,B,C,D ангиллын журмыг хэрэгжүүлнэ