Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ибупрофен-денк 400 мг шахмал эмийг жоргүй авах боломжтой болголоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцүүллээ.
 
Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:
 
1. Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүний асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
2. Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.
 
Иймд тус эмийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой боллоо гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.

2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн товч мэдээг хүргэе. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Дрон ашиглан нөхөн сэргээлт хийхээр туршиж байна

Огноо:

,

”Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээндээ Рио Тинтогийн Уурхайн хаалт болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд туршилтын ажлуудыг хийлээ.

Улаанбаатар хот дахь Биологийн хүрээлэнгийн хүлэмжид Монгол орны уугуул шилмүүст модны соёололтыг анхлан туршиж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд газар шорооны нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулсан юм.

2023 оны 5-р сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 750 үр агуулсан үрлийг тараасан бөгөөд 2023 оны 8 сар, 2024 оны 7 сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд соёолж, тогтворжиж байсан нь “Нэг зуун сая мод” хөтөлбөрт энэхүү технологийг ашиглах боломжтойг харуулж байна. Соёололт болон амьдрах чадварын түвшин нь арчилгаанаас хамаарч байлаа.

Энэхүү технологийг “Оюу толгой” компани Монголд анх удаа амжилттай туршиж, дрон ашиглан үр тарааж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтойг нээн илрүүллээ гэж Ойн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ6 цаг 22 минут

Ибупрофен-денк 400 мг шахмал эмийг жоргүй авах боломжтой болголоо

Тод мэдээ6 цаг 26 минут

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Өнөөдөр6 цаг 29 минут

ЗГ: Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засг...

Өнөөдөр6 цаг 37 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилд 50...

Тод мэдээ6 цаг 40 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Өнөөдөр6 цаг 51 минут

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаа...

Тод мэдээ6 цаг 57 минут

Дрон ашиглан нөхөн сэргээлт хийхээр туршиж байна

Тод мэдээ7 цаг 6 минут

Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил учраа...

Тод мэдээ7 цаг 12 минут

11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хо...

Өнөөдөр7 цаг 14 минут

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2024/10/23

Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж ...

Өнөөдөр2024/10/23

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ ямар байна вэ

Тод мэдээ2024/10/23

Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг ...

Тод мэдээ2024/10/23

"Бага тэнгэр"-ээс "Ривэр амралт" хүртэлх замыг х...

Тод мэдээ2024/10/23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад...

Тод мэдээ2024/10/23

Хятад улс 2035 он гэхэд сарны сансрын станц барихаар төлөвлөж байна

Тод мэдээ2024/10/23

Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно

Тод мэдээ2024/10/23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн Зохицуулах Хороонд ажиллалаа...

Өнөөдөр2024/10/23

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2024/10/21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Тод мэдээ2024/10/21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү...

Тод мэдээ2024/10/21

“Asia now-2024” урлагийн наадамд Лхам галерей анх удаа М...

Өнөөдөр2024/10/21

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь ...

Тод мэдээ2024/10/21

Ипотекийн зээлийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Европын хөрө...

Тод мэдээ2024/10/21

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай”...

Тод мэдээ2024/10/21

"Бие даалтын 7 хоног" аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ...

Тод индэр2024/10/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” у...

Тод мэдээ2024/10/21

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн с...

Өнөөдөр2024/10/21

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

Тод индэр2024/10/18

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зө...

Санал болгох