Тод зураг
БНХАУ-ын Бээжин, Эрээн хотод зорчигчдын анхааралд
“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийн асуудлыг сайтар шалган нягталсаны дараа гэрийн хорионд тусгаарлан ажиглах ажээ.
Харин өвчний байдлаа нуун дарагдуулах, мэдүүлэг, мэдээллээр буруу хангах, бусдад халдварлан тархаасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод ирж буй дотоод, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тавих хяналтыг сайжруулах зорилгоор тус хотод зорчин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2023/12/27
Баярын өдрүүдэд осол, гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй
-
Дэлхий нийтээр..2021/02/20
Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдыг хүлээн ...
-
Дэлхий нийтээр..2024/09/11
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх дулааны 2а магистралий...
-
Үйл явдал2022/10/10
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
