Тод зураг
Олон улсын гэрэл зургийн уралдаанд “Миний Үнэнч Найз” зураг шалгарчээ
Дэлхийн гаалийн байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн буюу 12 дахь жилийн гэрэл зургийн уралдааныг “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” уриан дор зарласан байна.
Тэгвэл Дэлхийн гаалийн байгууллагын Гишүүн орнуудаас ирүүлсэн гэрэл зургуудаас 76 орны саналаар Казакстан Улсын Гаалийн байгууллагаас ирүүлсэн “Миний Үнэнч Найз” (My Faithful Friend) зураг шалгарчээ.
Гаалийн байгууллага нь дэлхийн худалдааны аюулгүй байдлыг хангаж, худалдааг хөнгөвчлөхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа аюулт вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд өөрийн үнэнч андын хамт ямар ч цаг үед хамтдаа бусад хилийн хяналтын байгууллагатай мөр зэрэгцэн ажилладаг.
Дэлхийн гаалийн байгууллагаас гэрэл зургийг шалгаруулахдаа “Урлаг уран сайхны мэдрэмж, өвөрмөц онцлог, сэдэв, асуудал хөндсөн байдал, гэрэл зургийн орчин, өнгө хослол, мэдрэмж” гэх мэт үзүүлэлтийг харгалзан үзжээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.