Дэлхий нийтээр..
ISO 9001:2015, ISO 45001, ISO 15001 Олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК нь компанийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагаандаа чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээнд энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төвтэй хамтран нийт ажилтнуудаа үе шаттай сургалтад хамруулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтоох” зорилтын хүрээнд “Төрийн үйлчилгээний чанарын стандартыг бий болгох” замаар төрийн албыг мэргэшсэн хариуцлагатай болгох зорилтыг дэвшүүлсэн. Мөн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Төрийн бүтээмж сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх зорилтоор Олон Улсын менежментийн ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү ажиллаж байна.
Нийт 21 удаагийн 84 цагийн цогц сургалтад хамрагдсанаар “Монголын төмөр зам” ТӨХК нь 2022 онд ISO 9001:2015, ISO 45001, ISO 15001 Олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцооны чадамжийн гэрчилгээг авч үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх юм.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
