Чөлөөт бүс
Автомашинаа та өвлийн улиралд...
Автомашиныг хэрэглээ болгосноор автомашингүй айл өрх үгүй болжээ. Та яг энэ өвлийн дэн хүйтэнд автомашиндаа хэрхэн анхаарал тавьж байна. Гадаа хүйтэнд авто машиныг саадгүй асдаг болгохын тулд багагүй анхаарал шаардагддаг юм. Үүний тулд та доорх асуудлуудыг шийдчихвэл автомашинд тань асуудал тулгарахгүй.
- Юуны өмнө улирлын үйлчилгээ болох хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь +50°С -аас -40°С-д хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг уртасгаж өгдөг юм.
- Тос солихтой хамт чанар сайтай тосны шүүр шинээр тавьсан байх шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Тосны төвшин тогтмол байна гэсэн үг. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг байна.
- Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.
- Бензин хөдөлгүүртэй машинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга.
- Харин дизель хөдөлгүүртэй авто машины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон буюу дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.
- Машинаа асаагаад яаран замд гарахаа түр азна. Усны температурын заалт өстөл 3-5 минут автомашинаа асаалттай нь зогсоогоорой. Энэ нь хөдөлгүүрийн болон каробкийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг уртасгадаг.
- Автомашинаа гадаа хүйтэнд олон цагаар зогсоодог жолооч та бүхэн боломжтой бол 1-2 цаг тутамд автомашинаа 2-3 минут асааж байвал машиныхаа эдэлгээг уртасгахаас гадна цаг хугацаагаа хэмнэж байна гэсэн үг шүү. Техник бол мөнхийн эд биш, эвдрэх саатах үе бишгүй л гарна. Миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд гадаа зогсоолд хонуулаад олон цагаар зогсоож байхаас зайлсхийх хэрэгтэй шүү.
Машины хаалганы түгжээ хөлдсөн бол
Өвлийн цагт, ялангуяа цас орсон үед машины хаалганы түгжээ хөлдөөд онгойлгоход хэцүү болох тохиолдол байдаг. Ийм үед доорх аргуудыг туршаад үзээрэй.
• Түгжээ гэсгээгч хэрэглэх
Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай хүйтэн оронд түгжээ гэсгээгчтэй болчиход хэрэг болохгүй гэх газаргүй. Үүгээр машины хаалга, байр байшин гээд хөлдсөн бүх л түгжээг онгойлгодог байна.
• Вазелин
Түлхүүрэндээ вазелин түрхээд түгжээ уруугаа хийн онгойлгох гэж оролдох хэрэгтэй. болохгүй бол дахин вазелин түрх,
• Түлхүүрээ халаах
Гэсгээгч байхгүй бол түлхүүрээ асаагуурын галаар халаагаад түгжээ руугаа хийн гэсгээж болно. Гэхдээ энэ үйлдлийг нилээд хэдэн удаа давтах шаардлагатай.
• Үсний сэнс
Цахилгааны уртасгагч энэ тэр гээд энэ арга магадгүй нилээн төвөгтэй ч байж болох юм. Гэхдээ халуун сэнсээр үлээлгээд ямар ч хөлдсөн түгжээг амархан гэсгээж чадна.
Чөлөөт бүс
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Хөлдөлтийн үе шат
1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ .Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Аажим дотроос нь гэсгээх-хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5-6 цагийн турш бүлээн жин тавих
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх-хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30-45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.

Чөлөөт бүс
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэл бий болгож дахин тоглох сэдлийг төрүүлэн залилж байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.
Судалгаагаар мөрийтэй тоглоомын донтолт нь архи, мансууруулах бодисын хамааралтай адил сэтгэл зүйн донтолт үүсгэдэг нь тогтоогдсон. Донтох үедээ хүн өөрийн зан үйлд хяналт тавих чадвараа алдаж, бодит эрсдэлийг үл тоомсорлох хандлагатай болдог бөгөөд энэ нь эцэс сүүлдээ хууль бус үйлдэл хийх цаашлаад хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.
Чөлөөт бүс
Сүлд модны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр.
Аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлээрэй.
-Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх.
-Сүлд модны гэрлийг байнга асаахгүй, хүнтэй үед асаалттай байлгах.
-Сүлд мод болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх.
-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх.
-Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
-
Өнөөдөр2020/04/22
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
-
Тод мэдээ2023/12/01
ШӨХТГ: 11.592.700 төгрөгийн хохирол барагдууллаа
-
Тод индэр2020/08/21
Эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв
-
Тод мэдээ2021/02/17
Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүрэн гар...
