Тод мэдээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна

Португал улсын Одивелас хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Г.Бат-Эрдэнэ, Ц.Хулан нарын удирдлага дор нийт 18 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал 66 кг-д Ж.Энхтөр 73 кг-д А.Өсөхжаргал 81 кг-д Н.Жангарай 90 кг-д Ц.Дагвадорж -100 кг-д Г.Хангарьд, Б.Хүдэрчулуун +100 кг-д Л.Энхболд нар барилдах юм.
Харин эмэгтэйчүүд 48 кг-д Э.Хүслэн, М.Нандин-Эрдэнэ, 52 кг-д Т.Ариунзаяа, Б.Уранзаяа 57 кг-д О.Оюунчимэг 63 кг-д Д.Есүй 70 кг-д Б.Ням-Эрдэнэ -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар хүч үзэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2024/03/11
Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо буцаан авч ирлээ
-
Тод мэдээ2024/11/26
Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо
-
Тод мэдээ2023/02/16
Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд!
-
Өнөөдөр2024/12/16
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд