Тод мэдээ
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Алтай хотноо өнөөдөр /2024-06-13/ иргэд, сонгогчидтой уулзлаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Монгол Ардын Нам улстөрчдийш тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлж, шинэ хүмүүст боломж олгож буйг иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа удирдаж УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байна.
Монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй.
Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, “Сансрын тогооч” хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн РЭГДЭЛ-ийг жагсаалтад оруулсан.


Мөн Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.
Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ жагсаалтад нэр дэвшиж байна.
Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.
Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын ГҮНЖИНЛХАМ-ын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050- хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ зарласан. Энэ хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Баруун бүсэд дараах эрхмүүдийг нэр дэвшүүлээд байна.
МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.
Энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёрдахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ.
Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болоход Алтай нутгийн иргэд, сонгогчид онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 2016-2024 онуудад улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 428.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.





Тод мэдээ
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулсан.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлөвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна. Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээннд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Тод мэдээ
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллах эхэлж байгаа.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа.
Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.
П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.
Г.Занданшатар, "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэв.
