Дэлхий нийтээр..
Ерөнхий сайдыг багаар нь дугуйлж, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ гэв
УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар суманд үргэлжүүлж, иргэд, сонгогчидтой уулзан зүүн бүс нутгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баян-Уул суманд төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаанаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай автозам тавих, боомтын өргөтгөл, Ульхан боомтыг дотоодын эрчим хүч, өндөр хурдны шилэн кабелаар хангах ажил үргэлжилж байна. Мөн Дорнод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай төрийн албан хаагчдад зориулсан найман айлын орон сууц барьж, эрүүл эко хүнсээр өрх, нутгаа хангах зорилгоор ногоочдын дунд “10000 хүлэмж” хөтөлбөр хэрэгжүүлж, ЕБС-ийн багш, сурагчдын ширээ сандлыг бүрэн шинэчилж, бүх багш нарыг компьютержуулжээ.
Баяндун сумын иргэд мал аж ахуй, төмс, хүнсний ногооны тариалалт хослон эрхэлдэг. 2023 оны жилийн эцсийн байдлаар 275 мянган тоо толгой мал бүртгүүлсэн ч өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас 3400 гаруй нь хорогджээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 11 хоршоо байгуулагдсанаас "Бая ганга бая" хоршоо 407 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Ардчилсан хөдөлгөөнийг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн нутаг Дашбалбар суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн халаалт хийж, бохир усны системийн ажил үргэлжилж байна. Мөн 35 кВт-ын агаарын шугам тавьжээ. Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй. Малын тоогоор сүүлийн 10 гаруй жил Дорнод аймагтаа тэргүүлж байгаа аж. Хонин сүргээр баян нутаг. 2023 оны байдлаар 369 мянга гаруй тоо толгой мал тоолуулснаас 224 мянга гаруй нь хонин сүрэг байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, цөөнгүй мал хорогджээ. Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байна. Одоогоор 16 хоршоо шинээр байгуулагджээ.
Эдгээр сумдын иргэд мал аж ахуй, газар тариалан, хилийн боомтын хөгжилд бүсчилсэн хөгжлийн бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөр дэх зорилтууд нийцэж байгаа. Ульхан боомтын үйл ажиллагаа өргөжвөл ойр хавийн сумдын хөгжилд ч нөлөөлнө. Ирэх жилүүдэд зүүн бүс нутаг энэ эрчээ алдалгүй, нэгдсэн бодлогоор эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа иргэд, орон нутгийн удирдлагууд илэрхийлж байсан юм.


Тухайлбал, иргэн Ц.Фиана “Ахмадууд голцуу амьдардаг буйдхан суурин маань маш эрчимтэй хөгжиж байна. Энэ бүхнийг эхлүүлсэн Ерөнхий сайдыгаа бид багаар сонгоно”, иргэн Б.Баярхишиг “Би сонголтоо хийчихсэн. Залуу хүний хувьд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгоно. Багаар нь сонгож байж үр дүн гарна”, иргэн Х.Цолмон “Ерөнхий сайдаа багаар нь сонгоно. Өнгөрсөн дөрвөн жилд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувиар Хэнтийд үнэхээр их юм хийсэн гэж хөрш залгаа Хэнтийн иргэд, малчид үнэхээр ам сайтай байдаг юм билээ. Улс орны хэмжээнд ч Засгийн газрын үйл ажиллага, бодлого, тэмцэл заавал үр дүнд хүрэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ сайд ажлаа үргэлжлүүлэх ёстой” хэмээн ярилаа.
Ерөнхий сайд тойргоо сольж, эсвэл МАН-ын дарга гээд жагсаалтын эхэнд нэрээ дэвшүүлэлгүйгээр харин ч маш сайн мэргэжлийн баг бүрдүүлээд өөрөө ахлаад зүүн бүсээ өөрчилнө гээд зориод ирж байгаад нь иргэд талархаж буйгаа хэлж байсан. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөр, намын жагсаалт нь маш чамбай болсныг олон хүн хэлсэн. Тиймээс улс орон, бүс, орон нутгийнхаа эрчимтэй хөгжлийн төлөө УИХ-ын VI тойрогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт нэр дэвшиж байгаа Лхагвасүрэнгийн Соронзонболд, Пүрэв-Очирын Анужин, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Цагаанхүүгийн Идэрбат нарын долоон хүнийг багаар нь бүтэн дугуйлж АРД ТҮМНИЙ СОНГОЛТ хийнэ хэмээж байлаа.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/08/28
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий...
-
Үйл явдал2019/12/12
Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2023/12/27
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Дэлхий нийтээр..2021/05/04
Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ
