Өнөөдөр
АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ
Улсын Онцгой Комиссын 23 дугаар хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болж, дараах асуудлуудыыг хэллэлцлээ. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн эргэлт үргэлжилж байна. Боомтуудын үйл ажиллагаанд өдөр тутам МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас байнгын хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар болон бусад байгууллагууд бэлэн гэв.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.03.28-29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Өнөөдөр
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны гуравдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2024 оны гуравдугаар сарын 29-нөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 18. Бархасбадь гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр.
Өдрийн наран 6 цаг 38 минутад мандаж, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
Сэтгэгдэл