Тод мэдээ
Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна
Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын зориулалтын шаардлага хангасан (битүү, хөргүүртэй, хаяг логотой) түгээлтийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийлээ. Түүнчлэн гадаад улсаас ирж байгаа болон явж байгаа иргэдийн нотлох баримтыг үндэслэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу зорчих хөдөлгөөнд оролцуулна.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2023/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
-
Тод мэдээ2019/08/06
Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ
-
Өнөөдөр2020/10/29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт...
-
Тод зураг2019/06/13
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
Сэтгэгдэл