Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулна

Огноо:

,

Сэтгүүлч:

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор  дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч,  тухайн дүүргийн хэмжээнд  халдварын шинж тэмдэг илэрсэн  иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь ХӨСҮТ  дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж буй юм. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хариу арга хэмжээний бэлэн байдал, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсч, шийдвэрлэв.

Cүхбаатар дүүргийн хувьд 230 гаруй иргэд гэрээр тусгаарлагдсан бөгөөд Өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан  өдөр шөнөгүй зүтгэж байгааг Шадар сайд онцлоод,   нийт эмч, ажилчид, өрхийн эмч нар, резидентүүдэд  илүү цагийн  цалин урамшуулал болон утас, унааны зардлыг онцгой үед нэмж олгох шийдвэр гаргахаар судалгаа тооцоо хийж байгаа талаар мэдэгдлээ. Мөн тус дүүрэгт эмч ажилчдын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөв.

Ойрын болон дам  хавьтал болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, тухайн иргэний эмнэлзүйн шинжээс нь хамаарч тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлаж ажиллах юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Мэдэгдэл

Огноо:

,

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд бүлгээс гаргасан шийдвэр нь улс төрийн шийдвэр байна.” мөн 7.1.4-т Бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулна” гэж заасан.
 
Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан.
 
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд нь дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа.
 
Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно.
 
Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдье.
 
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ
МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ



 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.

Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.

Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.

Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.

Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2025/10/16

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ18 цаг 46 минут

Мэдэгдэл

Тод мэдээ23 цаг 25 минут

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжи...

Тод мэдээ23 цаг 28 минут

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлс...

Тод мэдээ23 цаг 51 минут

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай ший...

Тод мэдээ23 цаг 53 минут

Орон сууцны үнэ өссөн байна

Өнөөдөр23 цаг 57 минут

Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Тод мэдээ2025/10/14

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Тод мэдээ2025/10/14

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Тод мэдээ2025/10/14

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Тод мэдээ2025/10/14

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Тод мэдээ2025/10/14

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Тод мэдээ2025/10/14

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Тод мэдээ2025/10/14

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Өнөөдөр2025/10/14

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Тод мэдээ2025/10/14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Тод мэдээ2025/10/14

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Тод мэдээ2025/10/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх төрийн а...

Өнөөдөр2025/10/13

Иргэд, жолооч нарын анхааралд!

Тод мэдээ2025/10/13

Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан...

Тод мэдээ2025/10/13

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, у...

Тод мэдээ2025/10/13

Х:8 Найрамдал чиглэлийн замналд шинээр 8 зогсоол нэмэгдлээ

Тод мэдээ2025/10/13

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

Тод мэдээ2025/10/13

“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна

Өнөөдөр2025/10/13

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр2025/10/13

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Өнөөдөр2025/10/13

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/10/10

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

Тод мэдээ2025/10/10

Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ

Тод мэдээ2025/10/10

Автотээврээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ

Санал болгох