Тод мэдээ
Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй энэ цаг үед Элчин сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв.
Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Анкаратай ах дүүгийн харилцаатайгаас гадна Истанбул хоттой хүмүүнлэг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. Түүнчлэн талууд цаашид хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө буйгаа илэрхийллээ.

Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

