Дэлхий нийтээр..
14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо
Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гарсан тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Тухайлбал, Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх нь барилга, байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.
Мөн Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх боллоо.
Өнгөрсөн хугацаанд Хяналт шалгалт хангалттай хийгээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд болон ХХАХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг Шадар сайд хэлсэн юм.
Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлыг Засгийн газар цаашид онцгой анхаарч, Мал эмнэлгийн нэгдсэн системийг боловсронгуй болгож мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүх шат дамжлагад гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангуулах, чанарын баталгаажуулалтыг хийх, хянах тогтолцоог бүрдүүлэх цогц ажлыг хийхээр болсныг мөн энэ үеэр онцоллоо.
Түүнчлэн төрийн өмчийн лабораториудыг нэгдсэн тогтолцоотой болгох, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, зарим эрсдэл ихтэй хүнс, хүнсний нэмэлтийг иж бүрэн шинжлэх чадамжийг дээшлүүлэх, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах асуудлыг төр, засгаас анхаарч ажиллана гэлээ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/06/19
Ашигладаггүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаарай
-
Дэлхий нийтээр..2023/06/30
Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна
-
Дэлхий нийтээр..2026/01/28
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
-
Үйл явдал2022/04/13
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана
